Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээ буюу 30 “Job center” төв энэ онд байгуулагдана

Хөдөлмөр, халамж үйлчилгээний салбарт 1700 гаруй төрийн албан хаагч ажиллаж, халамж болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 40 гаруй үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн удирдах ажилтнууд цугласан бөгөөд салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцах юм.

Зөвлөгөөний үеэр 2025 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод тодорхой үр дүн гаргахаар ажиллаж байгааг онцолж байна.

Халамжийн үйлчилгээний ихэнх хувь нь цахимд шилжсэн хэдий ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний дийлэнх хувийг хүний оролцоотойгоор шийдэж байгаа.

2025 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт зориулж 45 тэрбум төгрөг, ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийг тогтвортой байлгахад 130 тэрбум төгрөг зарцуулах юм.

Үүнд “Хөдөлмөрийн харилцаан”-ы хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөгжлийн гүүр”, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бичил бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг онцолж болно.

2024 онд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цогц төв буюу “Job center”-ийг Улаанбаатар хотод 4 салбартай байгуулсан бол 2025 онд улсын нэмжээнд 30 төв байгуулна гэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.