Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
З.Төмөртөөмөө: Хэсгийн ахлагч нар хорооны 200, 300 өрхөд хүрч ажилладаг

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулж, нийт 85.7 хувийн ирцтэйгээр Зөвлөлийн ээлжит хуралдааныг эхлүүллээ.

Хуралдаанаар Сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай, Хорооны хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэх тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Нийслэлийн газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлт, Төслийн хэрэгжилтийг хангах буюу Дэд станц барих газрыг шийдэх зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцлээ.  

Нийслэлд буддын шашин, христ зэрэг нийт 39 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр газруудын тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна.

Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэх,  төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал буюу цалинтай ажилладаг байна. Тэгвэл энэхүү урамшууллыг 1.200.000 төгрөг болгох асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Тухайн асуудалд НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө “Хэсгийн ахлагч нар маш ачаалалтай ажилладаг. Нэг хүн хорооны 200, 300 өрхөд хүрч ажиллана гэдэг хэцүү. Тиймээс урамшууллыг нэмэх нь зүйтэй. Гэхдээ хэсгийн ахлагч нарын хариуцаж буй хороог тодорхой хугацаагаар сэлгэж, солих хэрэгтэй. Тэгэхгүй бол олон жил нэг хороондоо ажиллахаар аливаа тусламж, дэмжлэгийг танилын хүрээллээр өгөх, эсвэл улс төрийн зорилготой ажиллах зэрэг сөрөг тал үүсэх эрсдэлтэй” гэсэн саналыг хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.