Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монгол Улсын үнэлгээний чадавхын индексийг тооцож тогтоох судалгаа энэ сарын 25-ны өдөр эхэлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем /DME-Design, Monitoring and Evaluation/-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгоно” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын үнэлгээний холбоо болон ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагатай Монгол Улсын үнэлгээний чадавхын индексийг тогтоох чиглэлээр хамтран ажиллаж байна.
Улсын үнэлгээний чадавхын индексийг тогтоох нь хөгжлийн бодлогын үнэлгээ хийх аргачлал, туршлага, чадавхын түвшинг тогтоож, цаашид олон улсын үнэлгээ хийх арга, аргачлалыг нэвтрүүлэх, үнэлгээ хийх чадавхыг сайжруулахад чиглэсэн сургалт, зөвлөмж, зааварчилгаа авах, бусад олон улсын байгууллага болон үнэлгээ хөгжсөн улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд суурь нөхцөл болох ач холбогдолтой юм.
Дээрх ажлын хүрээнд Улсын үнэлгээний чадавхын индексийг тооцох асуумжийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, тэдгээрийн харьяа байгууллага, Засгийн газар, яам, агентлаг, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит компани, их дээд сургууль, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, судалгаа, үнэлгээний компани зэрэг 164 байгууллагад хүргүүлээд байна.
Өнөөдөр энэхүү судалгаанд хамрагдах байгууллага, албан хаагчдад зориулан Улсын үнэлгээний чадавхын индекс болон индекс тогтоох асуумжийг хэрхэн бөглөх талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх цахим сургалтыг зохион байгуулав. Сургалтад Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, ахлах референт М.Баярмаа, ХБНГУ-ын Хөгжлийн Үнэлгээний институтийн үнэлгээний ажилтан Сабина Палмройтер, үнэлгээний ажилтан Хуан Карлос Санц, Монголын Үнэлгээний холбооны үүсгэн байгуулагч Ө.Эрдэнэчимэг, ТУЗ-ын дарга Г.Ууганцэцэг нар сургалт, танилцуулгыг хийж, төрийн болон хувийн байгууллагын 730 гаруй ажилтан, албан хаагчид оролцсон байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.