Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын дарга Д.Гэрэл ажлаа хүлээн аваад байна
Энэ сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томилсон бөгөөд өнөөдөр ажлаа хүлээн авлаа.
Д.Гэрэл нь эрх зүйч мэргэжилтэй, АНУ-ын Нотре Дамын хуулийн сургуульд Олон улсын хүний эрхийн магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага
  • 2006 оноос өмгөөлөгч
  • 2005-2006 онд Тээврийн хөгжлийн банканд хуулийн зөвлөх
  • 2006-2013 онд “Монголын хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2008-2012 онд ДАНИДА- гийн санхүүжилтээр Данийн хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлсэн чадавхжуулах төслийн зохицуулагч
  • 2013-2021 онд “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ-ын ерөнхийлөгч
  • 2023 оноос одоог хүртэл Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форумын ерөнхий зохицуулагч
  • 2021 оноос Хөгжлийн бэрхшээл, бодлогын судалгаа хөгжлийн төвийн захирлаар тус тус ажиллаж байсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлага
  • 2013-2017 онд Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Зүүн хойд Азийн бүсийн дарга
  • 2013-2017 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны бодлогын зөвлөлийн гишүүн
  • 2020 оноос НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийн Конвенцын 27-р зүйлийн тайлбар боловсруулах ажлын хэсгийн гишүүн
  • 2021 оноос НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны гишүүн
  • 2023 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даасан амьдралын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн
  • 2023 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн дэд дарга
  • 2023 оноос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.
Д.Гэрэл нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлд идэвхитэй ажиллан шийдвэр гаргах түвшинд олон санал санаачлагыг нэвтрүүлсэн мэдлэг туршлагатай боловсон хүчин юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.