Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
БОУАӨ-ийн сайдын Зөвлөх Ц.Уртнасан ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэхээр боллоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасан томилогдон, үүрэгт ажилдаа орлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасанд тамгыг нь гардуулан өгч, хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэн ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

НАМТАР

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан нь Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль (1982-1992)-ийг төгсч, Ерөнхий боловсрол эзэмшсэн.

Монгол Улсын Техникийн Их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн Дипломын шатны сургалтын хөтөлбөр (1992-1995)-өөр Дипломын инженерийн зэрэг, Программчлалын инженерийн мэргэжил, баклаврын шатны сургалтын хөтөлбөр (1992-1997)-өөр Бизнесийн удирдлагын баклаврын зэрэг, Мэдээллийн технологийн менежментийн мэргэжил тус тус эзэмшсэн. Удирдлагын академи (2000-2001)-д Удирдахуйн ухааны мастерын зэрэгтэй.

  • 2005-2010 Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга
  • 2010-2012 Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
  • 2012-2015 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
  • 2017-2020 Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын дарга
  • 2021-2025 Ардчилсан намын Дэд дарга
  • 2024-2025 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын зөвлөх зэрэг улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Мөн тэрбээр Азийн ажиллагсадын нөхөн олговорын форумын Дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний Бодлогын хорооны гишүүн, Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн, Дотоод сонгуулийн хорооны гишүүн, “Нэн түрүүнд- Хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурлын Удирдах хорооны дарга зэрэг сонгуульт ажлыг гүйцэтгэж ирсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.