Уншиж байна...
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
Хотын дарга нар өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэндээр тоглож эхэллээ

-Нийслэлээс Эмнэлгийн дансыг хааж, гүйлгээ хийх эрхгүй болгочихоод төлбөрөө төлсөнгүй гэж ус дулаан цахилгааныг тасалсан байна-

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Эмнэлгийн дансыг Нийслэлийн төрийн сан, Эрүүл мэндийн газраас хааж, бүх гүйлгээ хийх эрхийг зогсоосноос болж тус эмнэлэг нь аливаа ямар ч төлбөр тооцоог хийх боломжгүй байгаа талаар 2025 оны гуравдугаар сарын 19-нд тус эмнэлгийн Менежментийн багийн ахлагчаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад бичсэн захидал бичсэн байсан. Нийслэлийн зүгээс дансны гүйлгээ хийх эрхийг нээгээгүй атлаа ус дулаан, цахилгааны төлбөрөө төлөөгүй байна гэж өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 27-ны 16 цаг 30 минутын үед тасалсан байна. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь 100 гаруй өвчтөн хүлээн авдаг эмнэлэг. Гэтэл ингэж Нийслэлийн удирдлагууд эмнэлгийн үйл ажиллагааг зориудаар саатуулах, зогсоох үйл ажиллагааг явуулж, өвчтэй хүмүүсийн эрх ашгийг хохироож байна гэдгийг тус эмнэлгийн эмч хэллээ. 

Мөн Эмнэлгийн зүгээс Нийслэлийн төрийн сан, Эрүүл мэндийн газраас санхүүжилтийг зогсоосон, дансандаа байгаа мөнгөөр ч гүйлгээ хийх эрхгүй, бүх эрхийг хаасан гэдгийг хэлж байна. Ийм нөхцөл байдалд эмнэлгийн тог цахилгааны тасалсанаас үүдэлтэй хор хохирол учирвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал энд гарч ирж байна. 

 

УАУЭСКТ нь менежментийн хувьчлал явагдсан байгууллага боловч, өнөөг хүртэл хотын зүгээс хувьчлалыг дуусгавар болгох шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар хэвлэлээр удаа дараа гарч байсан. Хувьчлалыг дуусгавар болгосон шийдвэрийг хотын дарга гаргадаггүй атлаа, тус эмнэлгийн бүх данс гүйлгээг хааж, ажилтнуудыг, өвчтэй хүмүүсийг хохироож байгаа нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг олон газарт асуудал болон яригдаж байгаа. Гэтэл өвчтэй 100 гаруй хүн эмчлүүлж байгаа эмнэлгийн ус дулааныг хааж байгаа нь хотын дарга нар өвчтэй хүмүүсийн амь насаар тоглож эхэлсэн үйлдэл болж байна. 

Дашрамд дурдахад, тус эмнэлгийн харьяа эмийн үйлдвэрийг мөн ус дулаан цахилгааныг тасалж байлгаж байгаад эцэст нь цагаан сарын битүүний урд өдөр НИТХ-аас актлах шийдвэр гаргасан байдаг аж. УАУЭСКТ-ийн эмнэлэг дээр мөн ийм луйвар явагдах гэж байгаа юм биш биз гэдэг хардах нэг өнцөг билээ.

Эх сурвалж: Sonin.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
oyun59.153.114.13
Ард түмний элэгний асуудал хүнд байгаа цирроз болон элэгний В.С Д вирусын эмчилгээг байнга энэ эмнэлэгээр эмчилгээ хийлгэдэг хүмүүс одоо хаана хандах вэ. НДШ ийн хүрээнд эмчилгээ хийдэг дээр нь эмнэлгийн орчин цэвэр аятайхан байдаг гэх мэт энэ хамт олны ажил үйлчилгээг байнга авдаг бидэнд хэрэгтэй эмнэлэг хамт олон билээ Уг эмнэлгийг шргэлжлүүлэн ажиллулж өгнө үү ХОТЫН ДАРГАА
2025/03/28
202.9.46.13
Нямбаатарын хүний амь насанд санаатай занал хийсэн харгис үйлдэл. Шунал ихэдвэл шулам болно гэдэг үг байдаг даа. Олон жил эмчлүүлж, өнөөг хүртэл амьд яваагаа энэ эмч ажилтнуудын буян гэж боддог. Даатгалаар ард түмэнд үйлчилдэг, тэр тусмаа ТАСРАЛТГҮЙ эмчилгээтэй олон зуун хүнд амь нас амьдрал хайрласан, хайрласаар байгаа шүү. Нямбаатар амь насанд минь занал хийж байгаа бол алалцаад дуусах хорвоо шүү!!! Нямбаатар ДЭЭРЭМЧЭЭН!!!
2025/03/28
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.