Уншиж байна...
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстойЖанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээГол мөрөн, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байнаНийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байнаМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Атрын IV аян” ба бүсчилсэн хөгжил

    Манай улс үйлдвэрлэгч орон биш. Тиймдээ ч импортоос ихээхэн хамааралтай явж ирсэн. Хил хаагдахад л хүнсний ногооны хангалтын асуудалтай шууд тулгарсныг ковидын үеийн нөхцөл байдал харуулсан. Тиймээс ядаж дотооддоо хүнсний асуудлаа шийдэх нь тун чухал юм. Монголд өрнөсөн атрын аянуудын түүх өгөөжөө өгч л байсан. Бас зарим тохиолдолд эсэргүүцэлтэй ч нүүр тулж байлаа. Тухайлбал С.Баярын санаачилсан Атрын гуравдугаар аян” экологийн чиглэлийн зарим эрдэмтдийн шүүмжлэл, анмхааруулгатай нүүр тулж байсан. Гэвч газар тариалан эрхлэгчид үүнийг нааштай хүлээн авч байсан юм. Энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “Атрын дөрөвдүгээр аян”-ыг зарлаж байгаагаа албан ёсоор танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд бүх л Засгийн газар хүнсний үйлдвэрлэлд онцгой анхаарч ирсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа улс орноо хүнсний эх орон болгох зорилт дэвшүүлж байлаа. Түүний энэ бодлого одоо ч үргэлжилж “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдээр үргэлжилж байна. Төр засгийн тэргүүнээр хэн ажиллаж байгаагаас үл хамаарч төрийн бодлого нэгдсэн байдлаар хэрэгжиж байх ёстой. Засгийн газар “Атрын дөрөвдүгээр аян”-ыг эхлүүлснээр Монгол Улсад хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх цогц бодлого хэрэгжиж эхэллээ. Энэхүү аяныг амжилттай хэрэгжүүлбэл жинхэнэ утгаараа улс орноо хүнсний эх орон болгох нь. Өмнөх атрын аянууд тухайн цаг үедээ үр дүнгээ өгсөөр байсан учраас одоо ч үргэлжлүүлсээр байна.

Атрын анхдугаар аян

   66 жилийн өмнө буюу 1959 оны гуравдугаар сард тухайн үеийн МАХН-ын хорооны III бүгд хурлаас Атрын анхдугаар аяныг зарлаж, ихэнх монголчуудын хувьд цоо шинэ ойлголт байсан атар газар эзэмших хөдөлгөөн албан ёсоор эхэлж, газар тариалангийн салбарт бодит реформыг хийж байсан түүхтэй. Энэ аян бол газар тариаланг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийг бэхжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилготой өргөн олныг хамарсан кампанит ажил байжээ. Аяны хүрээнд Зэлтэр, Эг-Үүр болон Дарханы сангийн аж ахуй тэргүүтэй томоохон сангийн аж ахуйнууд, салбарын үндэсний мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг шинээр байгуулсан юм. Атрын анхдугаар аяны эхний зургаан жилд 1 сая орчим га атар газрыг эзэмшиж, Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Булган, Хэнтий, Дорнод аймагт тус бүр жилдээ 200 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай гурилын үйлдвэрийг шинээр байгуулж, үр тариагаар хангаж байжээ. Атрын аян хэрэгжиж эхэлснээр 1960 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 246.6 мянган тонн үр тариа хураан авч, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж, эх орныхоо хөрс шороонд ургуулсан тариагаар хийсэн гурилыг иргэд хүнсэндээ хэрэглэж эхэлсэн байна.

Атрын хоёрдугаар аян

   Атрын хоёрдугаар аян 1976 оноос өрнөж, Монгол Улс үр тариа, гурил, төмс, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангаж, хэрэгцээнээс давсан үр тариаг экспортолж эхэлсэн байна. Атрын хоёрдугаар аяны үр дүнд 1989 оны байдлаар Монгол Улс 1.2 сая га эргэлтийн талбайтай болж, 840 мянган тонн үр тариа, 155 мянган тонн төмс, хүнсний ногоо, нэг сая гаруй тонн таримал тэжээл, хадлан хураан авч байжээ.

Атрын гуравдугаар аян

    Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор “Атрын III” аян үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлснээр хөрсний үржил шимийг хамгаалж, нөхөн сэргээх, үр сортын болон техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, импортыг орлох, экспортын чиг баримжаатай газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлсэн юм. Атрын гуравдугаар аян нь Монгол Улс хувийн өмчит нийгэмд шилжсэний дараа өрнөснөөрөө өмнөх хоёр аянаас онцлогтой. 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилттэй холбоотой газар тариалангийн салбар уналтад орж, хүн амын хүнсний хэрэгцээгээ хангаж ирсэн өмнөх аянуудын ололт амжилтаа алдахад хүрсэн. Манай улс үр тариа, гурилын 70 гаруй хувь, төмс, хүнсний ногооны 50 гаруй хувийг импортоор авч, үр тарианы ургацын хэмжээ 2005 онд 77 мянган тоннд хүрсэн нь атрын хоёрдугаар аяны үеэс даруй 90 гаруй хувиар буурсан үзүүлэлт байв. Атрын гуравдугаар аян энэ байдлыг засахад чиглэсэн зоригтой шийдэл байсан. Тариалангийн эргэлтийн талбай 760 мянган га, үр тарианы техникийн шинэчлэлийг 50 хувь, төмс хүнсний ногооны механикжуулалтын түвшинг 60 хувьд хүргэж, улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан.

Атрын дөрөвдүгээр аяныг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах вэ?

Бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу улсын хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 70-80 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт тавиад байна.

Атрын дөрөвдүгээр аяныг 2029 онд хэрэгжүүлснээр дараах үр дүнгүүд гарна гэж тооцжээ.  

  • 0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх,
  • Тариалангийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлж, ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх,
  • Таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сортын үр үйлдвэрлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах,
  • Ургах чадвар өндөр, ногоон масс ихтэй, ашигтай тэжээлийн таримлыг эргэн нутагшуулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх,
  • Ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж, газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, логистикийн сүлжээг боловсронгуй болгох зэрэг томоохон үр дүнг хүлээж байна.

 

  Тариаланчдын хүсэлтийг тун удахгүй шийдвэрлэнэ

    Өнгөрсөн жилийн байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл болох зудын эрсдэлийг бууруулах, хүнсний бүтээгдэхүүний үнэ, хангамжийг тогтворжуулах зорилгоор гурил, тэжээлийн импортын албан татварыг тэглэсэн. Энэхүү шийдвэрийг тухайн үед зарим тариаланч, гурил үйлдвэрлэгчид эсэргүүцэж байлаа. Тэд одоо уг хуулийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байгаа. Түр хугацаанд гал унтраах зорилгоор баталсан уг шийдвэр нь үүргээ гүйцэтгэсэн тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлуулахаар УИХ-д өргөн бариад байгаа юм. Уг хуулийг баталснаар тариаланчид болон гурил үйлдвэрлэгчид эргэлзэх зүйгүйгээр ажиллах бололмжтой. Дээр нь “Атрын дөрөвдүгээр аян” газар тариалангийн салбарт ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд урам зориг, итгэл найдвар өгсөн аян болох нь.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.