Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Х.Нямбаатар: ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлнэ

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд дүүрэг бүр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг өөрсдийн хөрөнгөөр тохижуулна. Тэгвэл дээрх бүтээн байгуулалтын ажил болох хашаа хайс татуулах, газар чөлөөлж, орц гарц гаргах, явган хүний зам тохижуулах ажил Сүхбаатар дүүргээс эхэллээ.

Тодруулбал, СБД-ийн 8 дугаар хороонд төрийн болон хувийн өмчийн ихэнх их дээд сургуулиуд, ЕБС, төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг нягтаршил ихтэй бүс. Гэвч энэ хороонд явган хүний орц гарц, автомашины зогсоол асуудал болоод олон жил болж буй. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл болон бусад холбогдох албаныхан тус хороонд орц гарц чөлөөлөх, явган хүний зам тохижуулах, дахин төлөвлөхөөр ажиллав.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд барилгажилт нэмэгдэж, энэ хэрээр иргэд явганаар зорчих боломжгүй болсон. Мөн зогсоолын хүртээмж хангалтгүй байгаа. Зогсоолгүйгээс явган хүний зам, гарц, I эгнээнд автомашинаа тавьдаг. Энэ нь түгжрэл үүсэх нэг шалтгаан бөгөөд автомашинд зориулагдсан хот болсон. Тиймээс уг асуудлыг шийднэ. Урин дулаан цаг ирж байгаа учраас нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ. Мөн нийслэлийн 90 байршилд гадаадын франчайз жижиг үйлчилгээтэй, автомашины зогсоол барих ТЭЗҮ хийлгэнэ” гэлээ.

Түүнчлэн энэ жил Их, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган хүний замыг шинэчилнэ. Уг ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарласан ч ААН-үүд оролцохгүй байгаа талаар хотын дарга хэлж байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.