Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Имарт МҮОХ-ны ‘‘АЛТАН ТҮНШ’’ байгууллага боллоо

Имарт буюу Скай Хайпермаркет ХХК МҮОХ-той “Албан Ёсны - Алтан Түнш’’байгууллагаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.Санамж бичгийг Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа, МҮОХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Э.Бадар-Ууган нар үзэглэв.

Скай хайпермаркет ХХК нь Албан ёсны Алтан түнш болсноор МҮОХ-оос олимп, тив, дэлхийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд онцгой эрхтэйгээр дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Тус санамж бичигт “Бахрайн-2025” Азийн залуучуудын наадам, “Милан Кортина -2026” Өвлийн олимпын наадам, “Айчи Нагояа-2026” Азийн  наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжин хамтран ажиллахаар тусгажээ.

Олимп нь зөвхөн спортын тэмцээн төдийгүй, олон улсын энх тайван, соёлын солилцоо, эв нэгдлийн бэлэг тэмдэг болдог томоохон арга хэмжээ юм. Мөн улс орнуудыг олон улсад таниулах боломжийг олгодгоороо чухал ач холбогдолтой билээ.

Имарт хайпермаркет нь 2018 болон 2023 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны ‘‘Мөнгөн түнш’’ байгууллагаар хамтран ажиллаж спорт, олимпизмыг сурталчлан таниулсаар ирсэн.   Тухалбал, “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын II наадам, “Ханжоу-2022” Азийн зуны XIХ наадам, “Канвон-2024” Залуучуудын IV өвлийн олимпын наадам, “Парис-2024” Зуны XXXIII Олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжин хамтран ажилласан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.