Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар болгон уулзаж, санал солилцоно

Нийслэлийн Засаг дарга болон дүүрэг, хороодын Засаг дарга нарын уулзалт нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд цогцолборт өнөөдөр боллоо. Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Өнөөдөр анх удаа болж буй Засаг дарга нарын уулзалтыг цаашид сар болгон зохион байгуулах юм. Уулзалтаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгч, дүүрэг, хороодын Засаг дарга нарын санал, хүсэлтийг сонсож, шийдвэрлэлтийг хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Явган хүний зам талбайг чөлөөлж, хотын стандартад нийцүүлэх, тохижилт, ногоон байгууламжид анхаарах. Иргэдийн чөлөөтэй зорчих, амрах нөхцөлийг бүрдүүлж өгөхөд Засаг дарга нар тусгайлан анхаарч, хороондоо эзэн шиг хандахыг үүрэг болголоо.

Хоёрдугаарт, Нийслэлээс “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тиймээс хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэр дээрх автомашины тоо, одоо байгаа зогсоолын тоо, цаашид барих боломжтой далд зогсоолын байршлуудын судалгааг гаргаж, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрт хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. Улаанбаатар хотын иргэдийн 46 хувь гэр хороололд амьдардаг. 2040 он гэхэд гэр хороололд амьдардаг иргэдийн 80 гаруй хувийг орон сууцанд хамруулахыг зорьж байна. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд эхний ээлжид зогсоолын асуудлыг шийднэ. Мөн ногоон байгууламж, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг эхнээс нь зэрэгцүүлэн төлөвлөхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцолж хэллээ.

Гуравдугаарт, хороо бүрт байгаа эзэнгүй удсан машин, төмрийн сэг, хурсан хог хаягдал, эвдэрсэн хашаа, хайсыг буулгаж, хотын өнгө үзэмжийг сайжруулахад үүрэг оролцоотой ажиллахыг дүүрэг, хороодын Засаг дарга нараас хүслээ.

Дөрөвдүгээрт, Агаарын чанарыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотыг ногоон, шар бүсэд хувааж, ногоон бүсэд хамаарах 103,090 өрхийг цахилгаан болон хийн түлшид шилжүүлнэ. Ингэхдээ 51 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна. Байшин сууцны гадна дулаалга хийх, дээврийн дулаалга, цонхны дулаалга, цонх солих ажилд төрөөс дэмжлэг үзүүлнэ. Энэхүү дулаалгын төсөлд гэр болон амины орон сууцны нөхцөл байдлыг тодорхойлох зэрэг ажилд дүүрэг, хороодоос дэмжлэг үзүүлж, оролцоотой ажиллахыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгов.

Тавдугаарт, золбин нохой, муурны судалгааг гаргаж, ялангуяа зуслангийн бүсэд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа муур, нохойны асуудлыг цэгцлэхийг үүрэгдэв.

Зургаадугаарт, Хотын соёлыг бий болгох, эерэг хандлага түгээх, аялал жуулчлалыг татах зорилгоор энэ онд хэд хэдэн томоохон арга хэмжээ, эвентийг Улаанбаатар хотоос зохион байгуулж байна. Тухайлбал, энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд болох “UB food” олон улсын хоолны фестиваль нь хотын соёлыг бий болгож, жуулчдыг татахад эерэг нөлөө үзүүлэх юм. Эдгээр арга хэмжээг дүүрэг, хороодоос дэмжин ажиллаж, идэвхтэй оролцож, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллахыг хотын дарга уриаллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.