Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Т.Мөнхсайхан: Эмч нарын нэр төр цаашлаад биед халдах байдал газар авч эхэлснийг хуулиар зохицуулдаг болно

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй бодлогын түвшний ажлуудын үр дүн, бодит асуудлын хүрээнд эмч нарын саналыг сонсох, шийдвэрлэх арга хэмжээг шууд авах зорилготой “Эмчээ сонсъё” өглөөний уулзалтыг зургаан өдрийн турш зохион байгууллаа.

Тус уулзалтыг танхимын болон цахимаар зохион байгуулж, нийт 800 орчим эмч мэргэжилтнүүдтэй уулзсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, цалингийн асуудал, эмч нар ажлын байрандаа иргэд үйлчлүүлэгчдийн дарамтанд өртөх, зөвшөөрөлгүй зураг авч, бичлэг хийх зэргээр хувь хүн төдийгүй ажил мэргэжлийн нэр хүндэд нь халдах байдал нэмэгдэж байгааг салбарынхан нь учирласан байна.

Эрүүл мэндийн сайд энэ хүрээнд “Эмч нарын цалин сүүлийн дөрвөн жилд тодорхой хувиар нэмэгдэж байгаа, хойшид ч нэмэгдэнэ. ЭМДС-ийн өрийг барагдуулж, үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Түүнчлэн “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай” хуулиудыг УИХ-ын намрын чуулганд хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.

Эмч нарын нэр төрд халдах, цаашлаад биед халдах байдал ч газар авч байгааг хуулиар зохицуулдаг болно. Цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, нийгмийн асуудал, эрүүл мэнд боловсролд илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж ажиллана” хэмээн онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.