Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Өнгөрсөн 1 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад цахим залилантай холбоотой нийт 12 удаагийн гомдол бүртгэгджээ

Онлайн худалдаа өргөжиж байгаа энэ үед иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Иргэд фэйсбүүк сүлжээгээр дамжуулан онлайн дэлгүүрээр бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа төлбөрөө бүрэн шилжүүлснээр тухайн гэмт хэргийн хохирогч болсоор байна.

Тодруулбал өнгөрсөн 1 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн гомдол мэдээлэл 12 бүртгэгдсэн.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт онлайн шопоос бараа материал худалдаж авахаар 700,000 төгрөг шилжүүлээд залилуулсан, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт онлайн шопоос гутлын тавиур худалдаж авахаар 490,000 төгрөг шилжүүлж залилуулсан мөн олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр хөргөлтийн контенер худалдаж авахаар 2.400.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан гэх гомдол мэдээллүүдийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд тэр дундаа онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.