Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ч.Өнөрбаяр: Нийслэлийн ЗДТГ-тай гурван чиглэл дээр хамтарч ажиллахаар тогтсон

Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газартай иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэх тал дээр хамтарч ажиллахаар санал солилцсон билээ.

Хамтын ажиллагааны ажлын хүрээнд өнөөдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тамгын газрын дарга Г.Бүүвэйхүү, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан нар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад ЗГХХГ-ын дарга Ч.Өнөрбаяр, Хууль, эрх зүйн газрын дарга Б.Аз, Нийслэлийн ЗДТГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, Нийслэлийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Баттулга нар оролцлоо.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: Нийслэлийн ЗДТГ-тай гурван чиглэл дээр хамтарч ажиллахаар тогтсон. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь зөвхөн хянадаг шалгадаг биш тандалт, судалгаа хийдэг. Төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тулгамдаад байгаа асуудлууд дээр хяналт шалгалтын хүрээнд тодорхой зөвлөмжүүд гаргасан.

Мөн төрийн захиргааны нийт байгууллагуудад иргэдээс ирсэн гомдол хүсэлтийг нэгтгээд Засгийн газар танилцуулдаг. Энэ хүрээнд өргөдөл гомдлыг танилцуулаад өнгөрөх биш дүрэм журмыг мөрдүүлэхэд хамтарч судалгаа, дүн шинжилгээ хийгээд асуудлуудыг шийдэж технологийн дэвшлийг нэвтрүүлэх санал хүргүүлсэн.

Мөн хуулиас давсан дүрэм журам, бүртгэл, зөвшөөрлийг цэгцлэх, иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэлгүй хүргэдэг болоход хуулиар харьяалуулсан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан уулзалтыг зохион байгуулж хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд чухал ажлын эхлэл тавигдлаа. Мөн Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтын үйл ажиллагаагаа уялдуулах, төлөвлөгөө гарган хамтарч ажиллахаар санал солилцлоо

May be an image of 2 people, newsroom and text

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.