Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Хуванцрын хэрэглээ хүний эрүүл мэндэд

Дэлхий дахинаа нэг минут тутам нэг сая хуванцар сав, таван тэрбум пластик уут үйлдвэрлэгдэж байгаагийн зэрэгцээ тэдгээрийн тэн хагас нь нэг удаагийн зориулалттай бүтээгдэхүүн байдаг. Бидний өдөр тутамд хэрэглэдэг хуванцар сав, түүнд агуулагдах химийн бодисууд нь хүний эрүүл мэндэд олон төрлийн сөрөг нөлөөллийг үзүүлдэг тухай бид сонсож байсан ч хуванцар сав, тэр дундаа савласан ус, хүнс, ус хадгалах сав нь бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, хэрэглэхэд хялбар, тохиромжтой байдаг шалтгаанаар бид өнөөг хүртэл хэрэглэсээр байна.

2018 онд Америкийн судлаачид дэлхий дахинд борлуулагддаг, 11 төрлийн савласан уснаас дээж авч, шинжлэхэд дунджаар нэг литр усанд 240,000 орчим хуванцар хэлтэрхий агуулагдаж байгаа ба үүний 90% нь нанопластик, үлдсэн хувь нь микропластик байсан нь судалгаагаар тогтоогджээ. Судалгааны үр дүнгээр хуванцар савтай усанд усыг шүүж, цэвэршүүлэхэд ашиглагдах поливинил хлорид, полистирол мөн полиамид, полиэтилен терефталат (PET), Поликарбонат хуванцар (BPA) зэрэг нь хамгийн их агуулагдаж байгааг илрүүлсэн байна.

Микропластик нь нэг нанометрээс таван миллиметрийн диаметртэй жижиг хэсгүүд бол нанопластик нь түүнээс жижиг, хүний үсний дундаж өргөнөөс 1000 дахин нарийн ширхэгтэй тул хоол боловсруулах зам, амьсгалын замаар дамжин хүний биеийн цусны урсгалд нэвтэрч, эд, эсийг архаг байдлаар хордуулах нөлөөг үзүүлдэг.

Хүний биеийн дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, биеийн хөгжил, нөхөн үржихүй, мэдрэл болон дархлаа тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг ба судалгаагаар дотоод шүүрлийн тогтолцоог доголдуулагчид нь хорт хавдар, таргалалт, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг, үргүйдэлд хүргэхээс гадна, төрөхийн өмнөх болон нярайн хөгжлийн эхэн үе буюу эрхтэн, мэдрэлийн тогтолцоо бүрэлдэн хэлбэрээ олох үеийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тогтоосон байдаг.

Иймд та бүхэнд өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хайрлан хамгаалж, эрүүл амьдралын хэвшлийг цогцлооход тустай дараах зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:

  • Худалдан авалт хийхдээ даавуун уут ашиглаж хэвших;
  • Нэг удаагийн усны савнаас татгалзаж, олон дахин ашиглах боломжтой, BPA агуулаагүй усны сав хэрэглэж хэвших;
  • Худалдан авалт хийхдээ пластик савлагаатай бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхийх;
  • Өдрийн хоолыг шилэн саванд эсвэл зориулалтын ган саванд /SS 304, 316/ авч явах;
  • Ундны ус хадгалах савыг стандартад нийцсэн саваар солих;
  • Аливаа бүтээгдэхүүнийг шилэн саванд хадгалж хэвших.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.