Уншиж байна...
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстойЖанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээГол мөрөн, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байнаНийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байнаМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Олон улсын үнэлгээний цогц систем (DME)” -ийг нэвтрүүлэх бэлтгэл хангах үйл ажиллагаагааны төлөвлөгөөг хийнэ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.2.3.2 дахь зорилт болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгавраар “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийг нэвтрүүлж, хөгжүүлэхийг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгасан.

Энэхүү даалгаврын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр ажлын хэсэг байгуулж, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа ахлан ажиллаж байгаа бөгөөд, судалгааны үр дүнг яамдын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчид болон Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны анхдугаар хуралдаанд танилцуулж "Олон улсын үнэлгээний цогц систем (DME)"-ийг нэвтрүүлэхээс өмнө төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээний уялдаа холбоог хангахад анхаарч ажиллаж байна.

May be an image of 1 person and text

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14 өдрийн хуралдаанд “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийг нэвтрүүлэх талаар танилцуулж, хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр DME системийг нэвтрүүлэх бэлтгэл хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Мониторинг, үнэлгээний газрын дарга Д.Үүрийнтуяа нар энэхүү ажлын хүрээнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Отгонбаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ж.Өнөржаргал нарыг өнөөдөр хүлээн авч уулзан санал солилцлоо.

May be an image of 8 people, people studying and text

Тус системийг нэвтрүүлэх бэлтгэл хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээр “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийг нэвтрүүлэх урьдчилсан нөхцөлийг хангахын зэрэгцээ төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл явцын харилцан уялдаа хангагдаж, хөгжлийн бодлогын үр дүн сайжрахыг онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.