Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эмийн чанарыг сайжруулах, үнийг бууруулах чиглэлээр ажиллажээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эмийн чанарыг сайжруулах, үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын холбогдох газрын дарга нар болон албан хаагчид Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос эмийн чанар, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан, Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоол гарч, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 2024 онд шинэчлэн батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон дээрх тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас гүйцэтгэж байгаа арга хэмжээний биелэлтийг 2025 оны I улирлын байдлаар гаргуулж авсан бөгөөд удаашралтай болон хэрэгжилт хангалтгүй асуудлын шалтгаан, тулгамдаж байгаа асуудлыг тогтоох хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ажиллалаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эрх бүхий байгууллагаас батлахаар заасан дүрэм, журам, стандарт, бусад хэм хэмжээний актыг боловсруулах, батлуулах, цахим мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлууд хүлээгдэж байгаа тул уг асуудлыг шуурхай зохион байгуулах, хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.