Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Т.Даваадалай: “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд олон улсын KPI буюу гүйцэтгэлд суурилсан үнэлгээний зарчмыг автобус баазуудад бий болгох нь зүйтэй

Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журмыг НИТХ-ын 2022 оны 82 дугаар тогтоолоор баталж, өнөөдрийг хүртэл мөрдөн ажиллаж байна. Уг журамд машин цагийн зардал болон машин цагийн гүйцэтгэлээр нийтийн тээврийн жолооч нарыг дүгнэдэг байсан. Тэгвэл журамд өөрчлөлт оруулж, гүйцэтгэлд суурилсан үнэлгээгээр буюу жолооч нарын ажлыг бодитоор үнэлэх систем нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдаад байна. Өнөөдөр ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаан болж, хуралдааныг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ахалж, НТБГ-ын Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Б.Бадамдорж, НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж нар оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

-“20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд олон улсын KPI буюу гүйцэтгэлд суурилсан үнэлгээний зарчмыг автобус баазуудад бий болгох ажлыг хэлэлцэж байна. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмж сайжирч, жолооч нарын хариуцлага дээшилнэ. Нийтийн тээврийн тав тухтай үйлчилгээг бий болгох зах зээлийн шударга зарчим бол энэ юм. Өөрөөр хэлбэл, жолооч нар туулсан зам, зорчигчдын тоогоороо зах зээлд шударга өрсөлдөнө гэсэн үг. Мөн сүүлийн 10 жил ашиглаж ирсэн нийтийн тээврийн санхүүжилтийн бодлогын зарчмыг хамтад нь өөрчилнө. 

НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:

-Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлсэн. Мөн үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй бөгөөд улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан бол энэ жилээс 1000 төгрөг болгосон. Түүнчлэн цахим төлбөрийн системд шилжих үед буюу 2015 онд KPI нэвтрүүлэх гэж байсан ч дэмжигдээгүй. Иймд бид жолоочдын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахыг зорьж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.