Уншиж байна...
"Cү.Батболдын ЗГ 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байнаЧУУЛГАН: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн өөрчлөлтөөр их дээд сургуулиуд судалгааны тендерт оролцох боломж бүрдэнэНийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байнаМонгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталжээШилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээТэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээОБЕГ: Гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоолооЕрдийн хэрэглээнээс илүүг импортолсон ч шатахуун хомсдсон тул шалгана гэвМИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэн томилогджээХууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө  Ц.Төрхүү: Усны үнэ 1 хайрцаг тамхинаас ч бага байнаЯармаг орчмын хэрэглээний ундны усыг хэсэгчлэн хязгаарланаХоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг ЗТЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцэнэУСУГ 2025 оны ажлын гүйцэтгэлээ дүгнэж, шилдэг ажилтнуудаа шагнажээ
Төгрөг нуурын орд хийгээд төөрүүлсэн үнэнтэй нүүр тулах нь

Үндэсний баялгийн сан тойрсон улс төр үргэлжилж байна. Ухаа худагаар эхэлж, Төгрөг нуураар үргэлжилж буй энэ асуудалд хэзээ цэг тавигдаж, үйл явц хэрхэн төгсөх бол.   Энэ Засгийн газар авлига, албан тушаалын хэргүүд  дээр Ерөнхнхий сайдын хэлсэнчлэн, хүний өөрийн намын хүн гэлтгүй бүхнийг илчлилж, нэг голдиролд нь оруулах шинжтэй болоод явчихлаа. Олон ч хүн үүнээс болж нойргүй хонож байгаа биз ээ.

   УИХ-ын гишүүн Х.Баттулгыг  Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор гадаадад зарсан тухай баримтуудыг Засгийн газраас АТГ, УЕП-т хүргүүлсэн. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Баримт өөрөө ярьдаг гэж үг бий. 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувийг нь, Я.Батсүх гэдэг хүн 10 хувийг нь эзэмшиж байсан "Камекс" гэдэг компани "Төгрөг нуур энержи" компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт бий. Дараа нь УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нартаа хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнуулсан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллароор  зарсныг Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий компанийн 507 нүүр баримт бүхий мэдээлэл бий. Энэ бүх баримт нотолгоонд үндэслэн Төгрөг нуурын дөрвөн лицензийг эзэмшигч "Төгрөг нуур энержи" компанийн хувьцааг эзэмшигч "Камекс" ХХК нь татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, залилсан, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр АТГ, Улсын ерөнхий прокурорт хандаж байна” гэсэн юм.

ЗГХЭГ-ын дарга Н.Учралын дээрх мэдэгдлээс хойш маргалдагч нөгөө тал буюу Х.Баттулга гишүүний талаас албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. Магадгүй үнэнд гүйцэгдэж эхэлсэн бололтой. Төгрөг нуурын ордыг ам.доллароор зарсан нь хэрэв үнэн бол яаж ч нууж, булзааруулсан илэрнэ. Засгийн газраас танилцуулсан баримтуудаар бол УИХ-ын гишүүн Х.Баттулга Төгрөг нуурын ордыг зарахдаа ёстой төөрмөөр урт процесс өрнүүлсэн байдаг. Гэхдээ Төгрөг нуурыг төөрүүлж чадсан бол үнэнийг төөрүүлж үл чадна. Үнэн хэзээд илэрдэг.

Энэ асуудлыг нэг талд нь гаргах ажилд АН-аас Засгийн газарт томилогдсон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар тэргүүлэн ажиллахаар болсон. Засгийн газраас Хонконг зэрэг бусад улс орны хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж шаардлагатай баримт материал гаргуулан авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгасан. Мөн Төгрөг нуурын ордыг стратегийн ордод хамааруулж баялгийн санд авахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгасан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг “Женкогийн хүн” гэж тодотгодог. Гэвч тэр үнэний талд ажиллах үүрэгтэй. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ч түүнд итгэж байгаагаа хэлсэн.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын намынх нь журмын нөхөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны бэлтгэн Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл их анхаарал татаж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Тавантолгойн бүлэг орд, Нарийн сухайт, Оюутолгой зэрэг 16 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод албан ёсоор тооцдог. Хууль, дүрэм нь ч энэ дагуу үйлчлээд явдаг. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас эдгээр ордыг дахин 39-өөр нэмэгдүүлж, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг 55 болгох эсэх саналаа Засгийн газарт танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлнэ. Тиймдээ ч Ц.Туваан сайд ямар саналтай  Засгийн газарт орж ирэх нь сонирхолтой. Тэрээр дээр өгүүлсэн УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёр дахь хавсралтад нэр дурдсан Төгрөг нуурын орд бүхий 39 ордыг тэр чигт нь танилцуулах уу, эсвэл өөр хувилбар оруулж ирэх үү гэдэг нь анхаарал татаж байна. Хэрэв тогтоолын хоёр дахь хавсралтад дурдагдсан 39 ордын нэрийг тэр чигт нь оруулж ирвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас “нэхээд” байгаа Төгрөг нуурын орд хөндөгдөх нь ойлгомжтой. Учир нь, Төв аймгийн Баян сумын нутагт байрлах нүүрсний энэхүү ордыг уг хавсралтад албан ёсоор багтсан байдаг юм. Гэхдээ УИХ-аас тухайн үед тогтоолын хоёр дахь хавсралтад энэхүү 39 ордыг багтаахдаа “Тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан ашигт малтмалын ордын болон энэ тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасугай” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 39 ордыг бүгдийг нь хамааруулах эсэх, магадгүй хасах эсэх санал гаргах эрх нь Засгийн газарт, санал боловсруулах үүрэг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд байгаа гэсэн үг. Хэрэв Ц.Туваан сайд 39 ордыг жагсаалтыг оруулж, Засгийн газар түүнийг нь дэмжвэл энэ асуудал УИХ-ын эрх мэдэлд шилжинэ. УИХ-аас стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордод бүгдийг нь тооцох тогтоол гаргавал орд нэг бүрээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай их ажил ундарна. Процессын хувьд энэ л зарчмаар явна. Энэ бүхий дараа л Төгрөг нуурын ордын талцал бүрэн утгаараа төгсгөл болох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.