Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Хэрэглэгчийн кодоо 137004 дугаарт мессэжээр илгээж цахилгааны төлбөрийн үлдэгдлээ шалгаж болно

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжээд байна. Гэтэл үүнээс үүдэж иргэд цахилгааны мөнгө, байрны мөнгөө хэрхэн яаж төлөх вэ гэдэг асуултыг асуусаар байна. тэгвэл бид Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас иргэд цахилгааны мөнгөө хэрхэн цахимаар төлөх боломж байгаа талаар тодрууллаа. 

УБЦС ТӨХК: Энэ хугацаанд Эрчим хүчний сайдаас өгсөн чиглэлийн дагуу хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан түдгэлзүүлэхгүй байх, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, ирсэн дуудлагыг шуурхай барагдуулах арга хэмжээг авч ажиллаж байна. Эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цахим сувгууд ашиглан төлбөрөө хугацаанд нь төлөхийг нийт хэрэглэгчдэдээ уриалж байна.

Харин иргэд цахилгааны төлбөрийн үлдэгдлээ мэдэхийг хүсвэл Хэрэглэгчийн 7 оронтой кодоо 137004 дугаарт мессэжээр илгээж төлбөрийн үлдэгдэл болон төлбөр төлөх дансны дугаар авч болно. 

Хэрэв та хэрэглэгчийн кодоо мэдэхгүй бол гэрээний дэвтэр, 7004-7004 дугаар болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн UBDEN фэйсбүүк хуудасны автомаш чаттай холбогдож мэдээлэл авах боломжтой. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.