Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Пүрэв-Очир: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна

Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулах юм. Энэ талаар “Бодь Пропертийз” ХХК-ийн ахлах инженер Д.Пүрэв-Очироос тодрууллаа.

Тэрбээр “Урт цагаан төслийн барилга угсралтын ажил хоёр хэсэгтэй. Нийт төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусаж байна. Нэгдүгээр хэсгийг долоодугаар сард багтаан ашиглалтад оруулна. Үүнд, цэцэрлэгт хүрээлэн буюу дээрээ тохижилт бүхий авто зогсоол багтаж байна. Хоёрдугаарт цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах B1 давхартайгаа нийлээд гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна” гэв.

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын хүрээнд дугуйн болон явган хүний зам, усан оргилуур, усан толио, задгай театр зэргийг хийх юм. “Урт цагаан” төслийн зураг төслийг гүйцэтгэгч “Интеллект Тауэр” ХХК-ийн архитектор С.Батзориг “Иргэдийг ая тухтай амрах боломжтой байхаар зураг төслийг гаргасан. Тодруулж хэлэхэд, ногоон байгууламж бүхий хүрээлэнгээс гадна нийтийн бие засах газар, худалдаа үйлчилгээ, жуулчдад зориулсан мэдээллийн танхим зэргийг багтаасан үйлчилгээний барилгатай. Мөн өмнөх Урт цагааны барилгад худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст зориулж түрээслэх талбайг шийдэж өгсөн. Нэрт архитектор Б.Дамбийнямын түүхэн дурсгалт барилгын суурин дээр хийж буй төсөл учраас их ач холбогдол өгч ажиллаж байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.