Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Их, дээд сургууль болон МСҮТ төгсөгчдийн 30 орчим хувь нь мэргэжлээрээ ажилллахгүй байна
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний эрх зүйн тогтолцоо, чанар хүртээмжийн асуудал сэдэвт үндэсний хоёрдугаар зөвлөлдөх хэлэлцүүлэг болжээ. Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, хөдөлмөрийн болон боловсролын салбарын бодлого боловсруулагчид, ТББ-ын төлөөллүүд ирсэн байна.
Манай улсын хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөр эрхлэлт, боловсролын бодлогын уялдаа холбоо хангалтгүйн улмаас хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүссэн, ялангуяа мэргэжил, ур чадварын зөрүүтэй байдал түлхүү илэрч байна.
2024 оны байдлаар нийт ажиглагсдын 53 хувь нь мэргэжлийн зөрүүтэй ажил эрхэлдэг бөгөөд орлого нь 10.0 гаруй хувийн зөрүүтэй байна гэсэн судалгаа гарчээ.
Дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн 15.7 хувь нь мэргэжилдээ эзэн болж, сэтгэл хангалуун ажиллаж байгаа бол 28.6 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байна.
Энэ ажилгүйдлийг нэмэх, хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсгэх шалтгаан болж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2024 онд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Job center” цогц төвийг Улаанбаатар хотод дөрвийг байгуулсан. Энэ онд улсын хэмжээнд 30 нэмж байгуулахаар ажиллаж байгаа юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.