Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь биднийг өвчин үүсгэгч бичил биетэн, бохирдлоос хамгаалж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд тусалдаг. Гэвч тэдгээрийн найрлагад хлороформ, дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs), арьс цочроож, харшил өдөөх химийн бодисууд агуулагддаг. Эдгээр бодисууд нь хүний биед шууд хор хөнөөл учруулахгүй ч удаан хугацаанд өртвөл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Жишээлбэл шүршдэг агаар цэвэршүүлэгч, гадаргуу цэвэрлэгч бодис зэрэг нь дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs)-ийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд агаарт шүршигдэх үед нарны гэрэл болон азотын ислүүдтэй (NOx) урвалд орсноор хоёрдогч бохирдуулагчийг (жишээ нь, формальдегид) үүсгэх боломжтой.

Тэдгээр VOCs, формальдегид зэрэг бодисууд нь амьсгалын замын цочрол үүсгэдэг, тэр дундаа бага насны хүүхдийг астма өвчнөөр өвчлүүлэх, өвчний хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Аrif et al. (2025), Salonen et al. (2025), Svanes et al. (2019) зэрэг сүүлийн үеийн олон судалгаа тогтоосон байна.

Бага насны хүүхэд яагаад илүү өртөмтгий вэ?

  • Амьсгалын зам богино, амьсгалах давтамж өндөр, арьсны давхарга нимгэн байдаг тул химийн хорт бодис амархан нэвчиж цочрол үүсгэнэ.
  • Ихэнх цагаа шал, тавилга зэрэг гадаргуутай хамгийн ойр өнгөрүүлдэг ба тэдгээр гадаргууд цэвэрлэгээний бүтээгдэхүүнээс үүдэлтэй химийн бодисын үлдэгдэл байж болзошгүй.
  • Сониуч, хөдөлгөөн ихтэй тул ил, задгай байх цэвэрлэгээний бодисыг санамсаргүйгээр амандаа хийх, нүдэндээ хүргэх зэрэг эрсдэл өндөр байдаг.

Эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?

Та Та өөрийн амьдарч буй орон байраа цэвэр байлгахын зэрэгцээ бага насны хүүхдээ эрсдэлээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.

1.   Бохирдсон даруйд цэвэрлэх. Бохирдуулагчийн гадаргууд шингэх хугацаа харилцан адилгүй боловч ихэнх тохиолдолд 2-3 минутын дотор шингэж эхэлдэг. Иймээс бохирдлыг хурдан арилгах нь чухал ба үүний тулд бүлээн ус болон үнэргүй органик шингэн саван ашиглах нь эрсдэл багатай;

Бодис ашиглан цэвэрлэгээ хийсэн бол араас нь чийгтэй, бүлээн алчуураар давтан арчиж хэвшээрэй.

2.   Хүүхдийн өсөж, хөгжих орчныг химийн бодис ашиглахгүйгээр цэвэрлэх. Цэвэрлэгээний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь хүүхдийн дархлалын тогтолцооны хэвийн хөгжлийг алдагдуулж, янз бүрийн харшилтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Унтах, мөлхөх, тоглох зэрэг цаг их өнгөрүүлдэг хэсгийг уураар эсвэл бүлээн усаар цэвэрлэх. Шаардлагатай бол хүнсний сода, алимны цуу зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх;

3.   Цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг хооронд нь холихгүй байх. Нэг төрлийн цэвэрлэгээний бодис 100 гаруй төрлийн VOC агуулж болох бөгөөд өөр төрлийн бүтээгдэхүүнтэй холивол аюултай химийн нэгдэл үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа дараах бодисуудыг огт хольж болохгүй:

·        Цайруулагч (белизна) + Аммиак агуулсан бүтээгдэхүүн (цонх цэвэрлэгч, зарим суултуур цэвэрлэгч шингэн) → Хлорамин гэх амьсгал боогдуулах хортой хий үүсгэдэг.

·        Цайруулагч + Цуу (Уксус) → Уушгийг гэмтээх хлорын хий үүсгэдэг.

·        Устөрөгчийн хэт исэл (ариутгал, үс цайруулалт) + Цуу → Хортой пероцетик хүчил (Peracetic acid) үүсгэж, амьсгалын замыг цочроож, арьс түлэх аюултай.

Цэвэрлэгээний бодисыг ашиглах үедээ амны хаалт, бээлий өмсөж хэвших.

4.   Цэвэрлэгээг хэтрүүлэхгүй байх. Тавилга, шал, бусад гадаргуу дээр тогтсон тоосыг өдөр бүр бага зэрэг чийгтэй даавуугаар арчихад хангалттай. Янз бүрийн үйлчилгээтэй химийн бодисыг савлагаа дээрх зааврын дагуу долоо хоногт нэгээс илүүгүй удаа хэрэглэх.

5.   Хүүхдийн гар хүрэх газраас хол хадгалах. Aхуйн цэвэрлэгээ ариутгалын бодисыг анхны савлагаатай нь, хүүхдийн гар хүрэхээргүй өндөр, цоожтой шүүгээнд хадгалж анхаарал, хяналттай байх.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.