Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК-ийг 2021 онд батламжилсан. Гэвч тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж уг төсөл хэрэгжихгүй бүрэн зогсож, газраа чөлөөлсөн 16 айл өнгөрсөн жилүүдэд хохирсон байна. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/778 дугаар захирамжаар тухайн компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. 2024 оны есдүгээр сарын 18-ны өдрийн А/1092 дугаар захирамжаар тухайн байршлын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр гэрээ байгуулах эрх олгож ажиллахыг нийслэлийн Орон сууцны корпорацид  даалгасан. 2024 оны арваннэгдүгээр сард хохирсон иргэдийг түр суурьшуулах орон сууцаар хангасан.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон албаны хүмүүс тус төсөлд хамрагдаж, хохирсон 16 иргэнийг хүлээн авч уулзаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, гарц гаргалгааг ярилцлаа.

Уулзалтын үеэр НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Тухайн газар чөлөөлсөн байршилд орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлахад бэлэн байна. Дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа санхүүгийн чадамжтай, хөрөнгө оруулагч  барилгын компани байх шаардлагыг тавина” гэв.

Харин иргэд тус байршлын газрыг дахин төлөвлөн, барилгын компанийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн Орон сууцны корпорациас хийх болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, холбогдох материал болон мэдээллээр хангаж ажиллахаа хэлсэн юм.

Ташрамд, “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК тухайн төсөлд хамрагдсан иргэдтэй гэрээ байгуулахдаа орон сууцны барилга ашиглалтад орох хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг хариуцна гэсэн ч түрээсийн төлбөрөө хугацаа хэтрүүлэн өгөх, зарим тохиолдолд өгөхгүй байдгаас үүдэн иргэд түрээсийн орон сууцнаасаа хөөгдөх асуудлууд гарч байсан тул нийслэлийн Орон сууцны корпорациас 2024 оны арваннэгдүгээр сард тухайн хохирсон иргэдийг түр суурьшуулах орон сууцаар хангасан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.