Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Төрийн хяналт шалгалтын хуулийн төсөл дээр санал солилцжээ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11 заалт 13.2 үндэслэн 111 захирамжаар Төрийн хяналт шалгалтын хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Т.Аубакир болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны үйл ажиллагаа болон одоо хэрэгжүүлж буй чиг үүрэг, салбарын хяналт шалгалтын талаар Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны ажлын албаны дарга Н.Лхагвадорж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын үйл ажиллагааны танилцуулгыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр нар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, шинэчлэн өөрчлөх шаардлагатай хууль тогтоомжийн талаар танилцуулан, хуулийн төсөлд холбогдох санал хүсэлт хүргүүлэх, санал солилцох уулзалт боллоо.
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр хэлэхдээ, Ажлын хэсгийн эрхэм гишүүд болон ажлын албаны албан хаагчдад хэлэхэд хяналт шалгалтын асуудал нь нэг талдаа ужиг хуучин, нөгөө талдаа дандаа асуудал үүсгэдэг. Энэ салбарыг хариуцаж ажиллах хугацаанд иргэд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд төр дарамтгүйгээр төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хуульд заасан хүрээнд бодлого үйл ажиллагаатай уялдаж ажиллаж байна. Ардчилсан парламенттай улсын хувьд Иргэн төвтэй хяналт шалгалтын тогтолцоог хангаж ажиллана гэж найдаж байна. Бидний хувьд та бүхнийг хүн хүч, судалгаа шинжилгээ, бодлого үйл ажиллагааны хүрээнд бусад ажлын хэсэгтэй уялдаж ажиллахад бүх талаар дэмжиж туслан хамтарч ажиллахад бэлэн байна гэлээ.
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, хуулийн төслийг иж бүрэн чамбай гаргах, хэлэлцүүлэг зохион байгуулах, үр дүнтэй хамтарч ажиллахад анхаарч салбарын хяналтын асуудлыг цогцоор нь шийдэх, төрийн албаны уялдаа холбоотой ажиллах, төрийн албаны хамаарлыг багасгах, иргэд аж ахуйн нэгжид дарамтгүй хуулийн төсөл боловсруулахад шаардлагатай ажлууд дээр дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.