Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Орон нутагт ажил хайгчдыг эрэлтэд нийцсэн урт, богино хугацааны сургалтын хөтөлбөрт хамруулах шаардлагатай

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын /ХХҮГ/ үйл ажиллагаатай танилцлаа.

Иргэдийг ажилтай орлоготой болгох, зорилтод бүлгийн хүн амын амьжиргаа, хөгжил оролцоог дэмжихэд анхан шатны байгууллагуудын үүрэг оролцоо чухал. Орон нутагт ажиллах үеэр шинэ батлагдсан журам, үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэх, мэдээлэл хоцорч хүрэх зэрэг асуудал ажиглагдаж байна. Иймээс салбар дундын мэдээллийн урсгалыг сайжруулах шаардлагатай.

Он гарсаар аймгийн ХХҮГ-т 70 гаруй иргэн ажил хайгчаар бүртгүүлжээ. Ажил олгогч болон ажил хайгчдын эрэлт хэрэгцээг тодорхойлж, мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран урт болон богино хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй байна.

Мөн Job center-ийн үйл ажиллагааг орон нутагт идэвхжүүлэх, хувийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтран ажиллах, шинэлэг, чирэгдэлгүй хөдөлмөр, халамжийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахыг салбарын сайд аймгийн ХХҮГ-ын хамт олонд захилаа.

Тус газар өнгөрөгч 2024 онд Нийгмийн халамжийн сангаас давхардсан тоогоор 46 мянга гаруй иргэнд 40,2 тэрбум төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрт 1700-аад иргэнийг хамруулж 2,6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Орон нутгийн иргэдэд хөдөлмөр халамжийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлэхэд технологийн шийдэл, автомашины хүрэлцээ зэрэг хүндрэл бэрхшээл гардаг тухай салбарын удирдлагууд хэлж байв. Газар нутгийн онцлогоос шалтгаалж цахим үйлчилгээ иргэдэд хүрэх боломжгүй байдаг учраас шаардлагатай зарим үйлчилгээг цаасан суурьтай үзүүлдэг байх шаардлагатайг ч дурдаж байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.