Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын үйл ажиллагаа болжээ

Дотоодын цэргийн байгууллагад 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаа дууссан түрүүч, байлдагч нарыг Дотоодын цэргийн командлагчийн тушаалын дагуу цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2025.05.01/ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулжээ.

May be an image of 8 people

Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, Дотоодын цэргийн 05, 805, 810 дугаар ангийн бие, бүрэлдэхүүн болон "Амжилтын алхам" мэргэжил олгох сургалтын төвийн төлөөлөл оролцсон юм.

Арга хэмжээний үеэр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж хэлсэн үгэндээ "Цэргийн алба хаасан нэг жилийн хугацаа та бүхний амьдралын зорилгоо тодорхойлсон, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрсэн, ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн эргэн дурсахад бахархалтай бөгөөд баялаг түүхтэй мөч болон дурсагдана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсынхаа дотоод аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө бидэнтэй мөр зэрэгцэн зүтгэхээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гарган "Цагдаа", "Цагдаа жолооч", "Хамгаалалтын ажилтан" мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдаж, ахлагчийн бүрэлдэхүүнд шинээр томилогдож байгаа алба хаагч Та бүхнээрээ бахархаж байна.

Мөн хугацаат цэргийн алба хаах хугацаандаа "Хүнд машин механизмын оператор", "Цахилгаанчин", "Сантехникч", "Гагнуурчин", "Барилгын засал, чимэглэлчин", "Барилгын өрлөгчин" мэргэжил олгох сургалтад хамрагдаж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулахаар мэргэжилтэй иргэн болж халагдаж байгаа алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье." хэмээн тодотголоо.

Мөн арга хэмжээний үеэр "Амжилтын алхам" мэргэжил олгох сургалтын төвд хамрагдсан хугацаат цэргийн алба хаагч нарт гэрчилгээ гардуулсан байна.

4 хүн нарын зураг байж магад

1 хүн нарын зураг байж магад

3 хүн ба "MO MONGOLIT NGOL NGO HroЙ" гэсэн бичвэр нарын зураг байж магад

May be an image of 4 people

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.