Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United Airlines” Монгол Улсад албан ёсоор нислэг үйлдэж эхэллээ

Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” Олон Улсын Нисэх Онгоцны Буудалд боллоо. Ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, “United Arilines”компанийн Зүүн Өмнөд Ази, БНСУ, БНХАУ-ын Маркетингийн бодлого хариуцсан захирал Уолтер Диас, "United Arilines”компанийн Монгол, Сингапур болон оффлайн улсуудыг хариуцсан менежер, хатагтай Элайн Йип, “United Airlines” компанийн Нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хариуцсан захирал Самуэл Шинохара болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: "АНУ-ын нислэг нь Америкийн Нэгдсэн Улсын иргэд, жуулчид төдийгүй Монгол Улсаас АНУ-д сурч, амьдарч байгаа манай иргэдийг хоёр орны хооронд дэлхийн топ агаарын тээвэрлэгчийн нислэгээр түргэн шуурхай, тав тухтай зорчих боломж нээгдэж, холын Америк бидэнд ойртлоо. Мөн шинэ чиглэл нээгдсэнээр худалдаа, аялал жуулчлал, боловсрол, хөрөнгө оруулалт зэрэг манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд онцгой чухал салбаруудад шинэ боломж, шинэ гарц нээнэ гэдэгт итгэж байна" хэмээлээ.

May be an image of 1 person and text

Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна “Turkish airlines”, “Korean Air”, “Asiana Airlines”, “Air China” тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд “United Airlines” компани 17 дахь авиа компани болон нэмэгдэж байна.

“United Airlines” авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог.

Албаныхны хэлж буйгаар “United Airlines” авиа компани 2025.05.01-10.13 хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд 7 хоногт 3 удаа нислэг үйлдэх аж.

Нислэгийн цагийн хуваарийг сонирхуулбал:

  • Токио (Нарита) ⟶ Улаанбаатар 16:30 – 20:55 Мягмар, Пүрэв, Ням гараг
  • Улаанбаатар ⟶ Токио (Нарита) 09:55 – 15:45 Даваа, Лхагва, Баасан гарагт нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.