Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Хөгжлийн гарц нэмсэн хойд бүсийн ирээдүй

    Ерөнхий сайдын Их хурал дээрх хариултаас болж  хэлсэн гэж АН-ынхан улстөржих зуурт Засгийн газрын гишүүд   хойд бүсэд ажиллав.    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал саяхан  мэдээлэл хийсэн. Тэрээр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийхдээ орон даяар тархан суугаа монголчууд хойд бүс нутгийнханд атаархмаар олон зүйлийг танилцууллаа.

Н.Учрал сайд “Засгийн газрын хуралдаанаар Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай, Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Хойд бүсэд үйлдвэр, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоолыг албажууллаа. Эдгээр тогтоолыг Засгийн газрын гишүүд Булган аймагт ажиллахдаа баталсан юм. Ингэснээр дараах ажлуудыг хийнэ.

  • Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50мВт-аас доошгүй хүчин чадалтай цахилгаан станцыг ТЭЗҮ-ийг боловсруулах,
  • Хөвсгөл аймгийн Ханх,-Хатгал-Жаргалат-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлэх,
  • Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлэх,
  • Хишиг-Өндөр-Гурван булаг чиглэлийн авто замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн авто замаас Сайхан-Баян-Агт болон Гурван булаг-Элсэн тасархай чиглэлийн авто замын зураг төслийг боловсруулах,
  • Дөрвөн улирлын турш аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд зургаан жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Булган, Хөвсгөл аймагт хөгжимт драмын театрт барих төсвийг ирэх жилийн төсөвт суулгах,
  • БНСУ-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд шууд нисэх үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх,
  • Хойд бүсийн Тээвэр логистикийн төвийн ТЭЗҮ-ийг боловсруулах,
  • Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийг Гарааны бизнесийг дэмжих төв болгох, 
  • Ханх-Монд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх,
  • Хойд бүсэд хамаарах орон нутгийн хөгжлийн зургаан төвийн инженерийн дэд бүтцийн хөгжлийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх,
  • Хойд бүсийн Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборыг Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд байгуулах,
  • Эрдэнэт үйлдвэрийн харьяа "Эрдэнэт медикал" эмнэлгийг ЭМЯ-ны харьяанд шилжүүлж хойд бүсийн эрүүл мэдийн төв болгох, 
  • Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн 100 ортой эмнэлгийн санхүүжилтийг шийдвэрлэх, 
  • Хөвсгөл аймгийн "Шинэ Мөрөн" худалдаа үйлчилгээний төвд гал гарсны улмаас хохирсон иргэдэд 5.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор боллоо" гэсэн юм.

Булган, Орхон, Хөсвгөл аймгийг нэгтгэсэн хойд бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Засгийн газрын төлөвлөж байгаагаар хойд бүсийн зам харгуй, нийгмийн асуудлуудад таатай сайхан өөрчлөлт гарах нь. Сонсоход үнэхээр сайхан, атаарахмаар. Бүр олон улсын нислэгтэй болох нь. Гэхдээ Мөрөн-БНСУ-ын хооронд шууд нислэгтэй болно гэхийг нь сонсоод итгэж ядснаа нуугаад яахав. Үлээж байна даа гэх бодол олон хүнд орж ирсэн л байх. Гэвч энэ нь үнэхээр бодит ажил болох юм байна.

БНСУ-Мөрөн хотын хооронд хийх анхны шууд нислэгийг ирэх долдугаар сард зохион байгуулна   

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын дээрх мэдэгдэлтэй зэрэгцээд БНСУ-аас нэг мэдээ ирэв. Энэ бол Мөрөн-БНСУ хооронд шууд нислэгтэй болохоор хэлэлцээ хийж эхэлсэн тухай мэдээлэл. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх Мөрөн нисэх буудлын дарга Д.Хишигбат нар БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсад ажиллажээ. Бүр эхний нислэгийн тов гарсан байна. Хамгийн эхний чартер нислэгий ирэх долдугаар сард зохион байгуулахаар ярилцжээ. Цаашлаад дараагийн нислэгийг нь ирэх наймдугаар сар буюу БНСУ, Япон улсын ид халууны улиралд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Улмаар цаашид тогтмол нислэгтэй болох юм байна. Үүний тулд Мөрөн хотын нисэх онгоцны буудлыг 4С олон улсын зэрэглэлийн нисэх буудал болгох шаардлагатай. Үүний ТЭЗҮ-ийг эрчимжүүлж 2025 онд дуусгах, бүтээн байгуулалтын санхүүжилтийг нь 2026 оны улсын төсөвт тусгаж, ажлыг нь эхлүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгажээ. Мөрөн хотын одоогийн нисэх буудал нь цагт 150 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд чартер нислэг хүлээн авах боломжтой юм байна.

Ханх-Мондын боомтыг өргөтгөж, хоёр онгоцоор далайн тээвэр хийнэ

    Хойд бүс тэр дундаа Хөвсгөл нутгийнханд үнэхээр олон боломж нээгдэх нь. Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын үр шимийг хамгийн түрүүнд хүртэх хүмүүс нь хойд бус нутгийнхан байх нь. Тухайлбал, Мөрөн хотод аялал жуулчлалын гудамжтай болох ажлыг эхлүүлжээ.

Мөн Ханх-Мондын боомтыг өргөтгөж хил орчмын аялал жуулалыг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд хоёр усан онгоц авч Ханхаас Хатгал хүртэл далайн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх юм байна. Хөвсгөл далай нь Ханхаас Хатгал хүртэл 135 км үргэлжилдэг юм. Энэ хооронд хатуу хучилттай авто зам байхгүй. Тиймээс далайн тээврийг нэвтрүүлж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Засгийн газар 2030 он гэхэд жилд хоёр сая жуулчин хүлээж авдаг болгохоор төлөвлөөд байгаа юм. Үүнд хойд бүсийн хөгжил, бүтээн байгуулалт багагүй хувь нэмрээ оруулах бололтой.

  Б.Номин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.