Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглан 61.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 46, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 37, Өмчлөх эрхийн эсрэг 35, Авлигын 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 4, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг 2, Эдийн засгийн  1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан О.М нар нь нэр бүхий иргэний эзэмшлийн газрын нэгж талбарыг 455 мкв-аар нэмэгдүүлэх зорилгоор эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Цаг уур орчны шинжилгээний газрын ажилтан С.Э нь тендер сонгон шалгаруулалтад нэр бүхий аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийн сангийн лавлагаа ирүүлээгүй байхад ирүүлсэн мэтээр танилцуулж, улмаар тухайн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, зээлийн мэдээллийн сангийн лавлагааг нөхөн авч тендерийн баримт бичигт хавсаргаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

"Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан З.Б нар нь тус газрын үйл ажиллагааг сайжруулах төслийн хүрээнд техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас төсөвт 61.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Нийслэлийн нэр бүхий дүүрэгт барьсан 240 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргуулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн Э.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

Иргэн С.Б нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор нийт 1.3 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 134 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.