Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 20-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 10-аас бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэлнэ. Оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Тэгвэл энэ жилийн хувьд 5 км, 21, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ. Тодруулбал, 5 км зайд гүйгчид өнгөрсөн жилийнхтэй адил замаар гүйх боловч нар буруу тойрог гүйх бол 21, 42 км зайд гүйгчид “Дүнжингарав” худалдааны төвийн урдуур дугуйн замаар гүйж шинэ гүүр давснаар барианд орох юм.

Гүйлтийн маршрутыг ангилал тус бүрээр танилцуулж байна.

500 метр: Гараа- Худалдаа хөгжлийн банк- Энхтайваны өргөн чөлөө- Централ Тауэр - Соёлын төв өргөө- Бариа

800 метр: Гараа- Спортын төв ордон- МУБИС- Энхтайваны өргөн чөлөө- Централ Тауэр - Соёлын төв өргөө- Бариа

1.5 км: Гараа- МУИС- ШУТИС- МУБИС- Централ Тауэр- Соёлын төв өргөө- Бариа

Гэр бүлийн гишүүдтэйгээ гүйхээр төлөвлөсөн болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх 1.5 км-ийн зайн гүйлт нь үдээс хойш болно.

5 км: Гараа- Соёлын төв өргөө- МУБИС- СЭЗИС- Бөхийн өргөөний уулзвар (эргэлт)- Сансарын И-Март худалдааны төв- ШУТИС- Зоос гоёл - Цэцэг төв - Төв шуудан- Соёлын төв өргөө- Бариа

Энэ жил 5 км-т гүйгчид барианаас гарахдаа нар буруу тойрог гүйхийг анхаарна уу.

10 км: Гараа- Соёлын төв өргөө- Энхтайваны өргөн чөлөө- Зүүн дөрвөн зам- Нарны зам- Нарантуул зах- Малчдын худалдааны төв- Туннел доогуур гарах- Дүнжингарав худалдааны төвийн урд зам- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн- Хан-Уулын И-Март худалдааны төв - Хоум плаза төв- Шинэ гүүр- Шангрила- Соёлын төв өргөө- Бариа

21 км: Гараа- Соёлын төв өргөө- Энхтайваны өргөн чөлөө- Зүүн дөрвөн зам- Нарны зам- Нарантуул зах- Малчдын худалдааны төв- Туннел доогуур гарах- Дүнжингарав худалдааны төвийн урд зам- Дугуйн зам- Их Монгол плаза- Хан-Уулын И-Март худалдааны төв- Хоум плаза төв- Корпорейт конвэншн цэнтр (эргэлт)- Шинэ гүүр- Шангрила- Соёлын төв өргөө- Бариа

42 км-т гүйгчид 21 км-ийн зайн маршрутаар 2 бүтэн тойрог гүйнэ.

Бүртгүүлэх холбоос:

Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.mn

Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.