Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Мега төслийг хэрэгжүүлэхэд АТГ авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгчээ

Авлигатай тэмцэх газрын ажилтнууд Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлын төсөв, санхүү, зарцуулалт, гүйцэтгэлийг ил тод болгохтой холбоотой асуудлаар уулзалт зохион байгуулж, мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгчээ.   

Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Балчинлувсан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Баясгалан, төслийн нэгдсэн удирдлага, мониторингийн хэлтсийн дарга Л.Бат-Эрдэнэ, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Билгүүннаран, Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбат, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Золжаргал, Н.Батчулуун нар оролцож, Засгийн газраас 2024-2028 онд хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн явцыг ярилцаж, төслүүдийг төлөвлөсөн цаг хугацаанд төсөвт өртөгт багтаан чанартай гүйцэтгэхэд анхаарах, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээллээр хангар ажиллах талаар заавар зөвлөгөө өгсөн байна.

Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгах” гэж заасныг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллах талаар зөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.