Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улс болон Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд "Улаанбаатарын соёлын өдрүүд" тавдугаар сарын 10-11-ний өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотын Маргарет арал дээр боллоо. Тус арга хэмжээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо – нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн Европ зах зээлийн салбар холбооны 8 гишүүн тур оператор компани оролцож байгаа юм. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны НЭЗХЭ, Будапешт хотын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газар болон дипломат харилцаа хариуцсан төлөөллүүдтэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Коталин Датнер нь Будапешт хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, хотын бодлогын чиг хандлагын талаар товч танилцуулга хийсэн бол нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монгол Улсын аялал жуулчлалын хөгжил, жуулчин хүлээн авах бэлэн байдал, боломжуудын талаар мэдээлэл өгч, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ. Энэхүү уулзалт нь хоёр орны аялал жуулчлалын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл болсныг талууд дүгнэлээ.

Арга хэмжээний онцлох үйл явдлуудын нэг нь Унгар улсын иргэдэд зориулсан Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, сурталчилгааны өдөрлөг байв. Уг өдөрлөгийг Монголын талаас оролцож буй 8 тур оператор компани хамтран зохион байгуулж, байгаль, соёл, нүүдлийн ахуй, адал явдалт аялал зэрэг Монгол Улсын голлох аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг Унгарын үзэгчдэд танилцуулсан юм. Мөн олон нийтийн сонирхлыг татсан "Монголын талаар хэн сайн мэдэх вэ" сэдэвт асуулт-хариултын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, идэвхтэй оролцсон иргэд дундаас шалгарсан нэг азтан Монгол Улсад аялах эрхийн бичгээр шагнуулсан байна. Уг шагналыг АЖМХ-НЭЗХЭ-ийн Европ зах зээлийн салбар холбооны гишүүн 8 байгууллага хамтран ивээн тэтгэжээ.

"Улаанбаатарын соёлын өдрүүд"  арга хэмжээ нь Монгол орныг Унгарын жуулчдад илүү ойртуулж, аялал жуулчлалын салбар дахь бодит үр дүнтэй харилцааг өргөжүүлэх чухал алхам боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.