Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"Байр хямд үнээр түрээслэнэ" гэх зар мэдээллийг байршуулж, нийт 3 иргэнээс 9.400.000 төгрөг авч, залилсан хэрэг гарчээ

Цахим орчинд "Байр түрээслэнэ" гэх зар мэдээллийг байршуулж, олон иргэдийг нэгэн зэрэг залилах тохиолдол гарсаар байна.

Тухайлбал энэ оны тавдугаар сарын 05-07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн зарын нэгдсэн группт Бат-Оргил гэх хаягаас "Байр хямд үнээр түрээслэнэ" гэх зар мэдээллийг байршуулж, нийт 3 иргэнээс 9,400,000 төгрөг авч, залилсан гэх үйлдлийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь бусдын орон сууц түрээслэнэ, худалдана гэх зар мэдээлэл дээрх гэрэл зургийг хуулбарлан авах эсвэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх зэрэг байдлаар байр түрээслэх хэрэгцээ шаардлагатай иргэдийг мэдээллээр төөрөгдүүлж, эд хөрөнгийг нь хуурч мэхлэн авдаг.

Энэ оны эхний 4 сарын байдлаар цагдаагийн байгууллагад "Залилах гэмт хэрэг" 5744 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 30.9 хувийг эзэлж байна.

Цагдаагийн байгууллагаас түрээсийн үйлчилгээтэй холбоотойгоор иргэдийн эд хөрөнгийг залилсан 41 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэд та бүхэн амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүдэд таны өмчлөх эрхэнд халдах боломжийг бүү олгоорой хэмээн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.