Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Зэвсэгт хүчний Жанжин штабны хаврын мод тариалалт эхэлжээ

Мод тарих тохиромжтой хугацаа нь хавар, намрын улиралд тохиодог. Энэ жилийн хаврын мод тариалалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн идэвхийлэн оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Зэвсэгт хүчин анхнаас нь идэвхтэй оролцож 2030 он гэхэд 27 сая гаруй модыг тарьж ургуулахаар төлөвлөж, 7 томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн өнөөдрийн байдлаар 31 нэр төрлийн 2.2 сая мод, бут, сөөг тариалаад байна.

Зэвсэгт хүчний 5 ангийн харьяанд нийт 34 га талбай бүхий "Мод үржүүлэг-агро экологийн төв" байгуулж, мод, бутны суулгацын нөөцийг бий болгох зорилгоор ойн сан бүхий газараас 156 кг модны үрийг түүх, 2 сая гаруй бэлдэц харандааг технологийн дагуу бэлтгэх ажлыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж, 2024 онд 31 нэр төрлийн 390 гаруй мянган мод, бутыг тариалсан бол энэ онд 1 сая мод тарихаар төлөвлөжээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба хаврын мод тариалалтыг нээж хэлсэн үгэндээ “Экологийн доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэхэд байгууллага бүр, иргэн бүр тодорхой үүрэг хариуцлага хүлээж, оролцоогоо нэмэгдүүлэх шаардлага улам бүр өсөн нэмэгдсээр байгааг онцлон тэмдэглэж, тарьсан мод бүрийг технологийн дагуу арчилж ургуулахыг уриалсан байна.

Хаврын мод тариалалт тавдугаар сарын 25-ны өдрийг хүртэл явагдах бөгөөд 29 нэгтгэл, анги, салбарт 10 нэр төрлийн 218 754 мод, бут, сөөгийг тариалж, усалгаа арчилгааг горимын дагуу хийх аж.

May be an image of 1 person and tree

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.