Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
‘‘Маргаашийн ой’’ төсөл 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан БНСУ-ын Emart Inc компанийн санаачилгаар хэрэгжиж буй “Маргаашийн ой” төсөл Монгол Улсад гурав дахь удаагаа буюу хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэхүү байгальд ээлтэй санаачилгыг 2024 оноос хойш Emart Inc компанийн хөрөнгө оруулалттайгаар Имарт буюу ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, “Future Forest”, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага ‘‘AfoCo’’, "Korean Forest Service",  Монгол-Солонгосын “Ногоон хэрэм”-тэй хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь  2030 он хүртэл нийтдээ 15 мянган мод тарьж ургуулах, Монгол-Солонгосын ‘‘Ногоон хэрэм’’ төслийн III-р шатны хүрээнд хэрэгжиж буй ‘‘Хамтын ойн төгөл’’-д голын татам хэсгийг ойжуулах, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт усны нөөцийг хамгаалах зорилгоор мод тарьж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм.

Үйл ажиллагаанд ‘‘Future Forest’’ төслийн багийн нэг гишүүн, Имартын 50 ажилтан, KMI (Korea Medical Institute) байгууллагын 30 ажилтан сайн дураараа оролцож  салхины хаалт болгох зорилгоор 4.5 га талбайн захаар нийт 400 ш хайлаас, бургас мод тарьж ойжуулах ажилд хувь нэмрээ орууллаа.

Хайлаас болон бургас мод нь ургалт сайтайгаас гадна салхины нөлөөг тэсвэрлэх чадвартай тул хөрсний чийгийг хадгалж бусад ургамлыг өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ‘‘Forest Tomorrow’’ төслийн зорилго нь зөвхөн мод тариад зогсохгүй, мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар усалгаа, арчилгааг тогтмол хийж цэцэрлэгжүүлэх, төгөл байгуулах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.