Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ОХУ-ын Эрхүү мужийн ИТХ-ын дарга нартай трамвай зэрэг төслийн талаар санал солилцжээ

Эрхүү мужийн хууль тогтоох хурлын депутатууд НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Зочдыг НИТХ-ын Ажлын албаны дарга М.Баяраа, НИТХ-ын Төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, Б.Ану-Үжин, Э.Хулан нар хүлээж авлаа. Зочдын тухайд, Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Александр Ведерников тэргүүтэй дэд дарга Кузьма Алдаров бусад албаныхан хүрэлцэн ирэв.

НИТХ-ын Төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа "Та бүхнийг хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод айлчилж ирсэнд талархаж байна. НИТХ нь зургаан хороотой. Миний тэргүүлдэг Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо нь ногоон байгууламжийн төлөвлөлт, хяналт, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах ажлын төлөвлөлт, хяналт, нийслэлийн нутаг дэвсгэр дэх голын хамгаалалт, тохижилт, нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний төвлөрсөн усан хангамж, уст цэгийн төлөвлөлт, хяналт, хог хаягдлын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, зохицуулалт, оршуулгын газрын үйл ажиллагаа зэрэг асуудлыг эрхэлдэг. Энэ хүрээнд хамтран ажиллахад бэлэн" гэдгээ илэрхийллээ. 

Александр Ведерников “Улаанбаатарчууд авто замын түгжрэлээ арилгахын тулд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьсонд баяртай байна. Трамвай, метро, дүүжин тээврээ амжилттай бүтээн байгуулъя гэвэл судалгаа, тооцоо, ТЭЗҮ зэрэгт төсөв мөнгө харамгүй зориулах хэрэгтэйг зөвлөе. Туршлагатай орны инженерийн ухаалаг шийдлээс ашигла” гэв.

Уулзалтаар нийслэлд хэрэгжих 14 мега төслийн боловсон хүчин, эдийн засгийн хамтын ажиллагаа, газан түлш, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр зэрэг салбарын хамтран ажиллах  боломжийн талаар ярилцлаа. Зочид Орос-Монголын сургууль шинээр барих асуудлыг хэлэлцлээ. Плехановын нэрэмжит ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль, Орос-Монголын III сургуульд орос хэлний сургалтын хэрэглэгдэхүүн гардуулах,  Эрхүүгийн гудамжийг тохижуулах, засварлах ажил хийнэ гэдгээ илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.