Уншиж байна...
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстойЖанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээГол мөрөн, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байнаНийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байнаМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гацаанаас гарсан төмөр зам

Манай улсад дуулиан шуугиан тасрахгүй. Тэр тусмаа улстөржилт хэрээс хэтэрсэн гээд хэлчихэд буруутахгүй. Энэ хаврын улстөржилт Ерөнхий сайдын бэрийн хувцас, цүнхний асуудал руу оржээ. Талбай дээр хэдэн хүн оччихсон үзэл бодлоо илэрхийлж байгаа харагдана. Энэ хооронд харин Ерөнхий сайд юу хийж яваа вэ. Уг нь Монголын эдийн засагт тун хэрэгтэй асуудлаар явж байна лээ. 

   Уг нь Засгийн газар юм хийчих гээд зүтгээд байгаа харагдах юм.  Том төслүүд урагшлуулах, системийн буршсан асуудлыг өөрчлөх чинь амар ажил биш. Томоохон төслүүдийг урагшлуулж, мөнхийн хөрш болон гуравдагч хөрштэй гэрээ үзэглэж байгаа нь яах аргагүй амжилт мөн. Хамгийн сүүлд л гэхэд 18 жилийн турш гацсан хэлэлцээрийг эцэслэж, БНХАУ-тай дахин нэг төмөр замаар холбогдохоор боллоо. Уг нь алга ташин баяр хүргэхээр л үйл явдал. Яг энэ мөчид үйл явдал төрсөн өдрийн бэлэгний цүнхний асуудлаар үүнийг дарчих шиг болов.

   Манайхан  маш хурдан  юмны үр дүнг үзэхийг хүсдэг. Гэвч бүх зүйл өргөс амсан мэт маш хурдан сайхан болчихгүй. Л.Оюун-Эрдэнийн засагласан хугацааны үр дүн одоо л гарч эхэлж байгаа. Тухайлбал, БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн үр дүн гарч хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. 22 сарын дараа энэхүү бүтээн байгуулалт дуусч, экспортын төмөр зам бүрэн утгаараа ашиглалтад орох нь.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтэд оролцохдоо “Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёрдахь төмөр замын холболтын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж,  яг гурван сарын дараа буюу тавдугаар сарын 14-ний энэ өдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байна. 

Том төсөл хөдөлгөнө гэдэг том эрх ашгийг хөнддөг бөгөөд том сорилтуудыг даван гарна гэсэн үг. 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос эхлэн 18 жилийн хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийг та бүхэн эцэслэн шийдвэрлэж, түүх бүтээж чадлаа. 

Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн шинэ эрин эхэлж байна. Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш Монгол Улс байх болно” гэсэн юм.

Зөвхөн Гашуунсухайт-Ганмод боомтыг төмөр замаар холбох ажил эхлээд зогсохгүй Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсаны дагуу Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлсэн дарааллын дагуу дараа дараагийн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ мэтээр томоохон төслүүд урагшилж, олон ч хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Тиймээс  Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн дайралтууд хэзээ ч зогсохгүй. Ерөнхий сайд ч өөрөө үүнийг мэдэж байгаа бололтой. Түүний хийсэн, эхлүүлсэн томоохон төслүүдийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар ч Ерөнхий сайд хийгээгүй. Цахилгаан станц сүндэрлэж, ган зам зурайж эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг тодорхойлох, Монгол Улсын орлогыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтууд, Баягийн санг өсгөх зэрэг ажлууд өрнөж байгаа. Энэ бүхэн хүссэн ч, хүсээгүй ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраар овоглогдоно. Өнөөдөр Ерөнхий сайд олон хүнээр хэмлүүлж хасах оноотой яваа мэт боловч Монгол Улсын эрх ашиг, олон нийтийн төлөө хийсэн бүхэн нь түүнд нэмэх оноо цуглуулж байгаа. Өнөөдрөөр, сэтгэлийн хөөрлөөр харвал магадгүй Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд хэрэггүй байж магадгүй ч хийсэн, хийж байгаа бүхэн нь түүнийг ирээдүйд хэрэгтэй хүн гэдгийг илтгэнэ.

                                                                 Б.Номин-Эрдэнэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.