Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Европын холбоо нарын элчин сайд нарыг хүлээн авч уулзжээ

Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа орнуудын Элчин сайд нар хамтран жил бүр хоёр талт уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд уулзалтаар Европын холбоо болон Монгол Улсын цаашдын стратегийн хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тэргүүтэй удирдлагууд оролцлоо.

Монгол Улс сүүлийн хоёр жил төрийн байгууллагын хөгжлийн бодлогод үнэлгээ хийх, зохицуулалтын орчныг бий болгох чиглэлээр судалгаа, үнэлгээ хийх анхны журмын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хэлэлцүүлж, батлуулаад байна.

Үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж батлуулах, үндэсний хэмжээнд үнэлгээний чадамжийг сайжруулах, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, олон улсын цогц систем (DME)-ийг бий болгоход анхаарч ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Цаашид Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, гурав дахь хөрш, нэн ялангуяа Европын Холбоо, Европын Холбооны гишүүн улсуудын сайн туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэн санал солилцлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.