Уншиж байна...
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
УИХ-ын гишүүд “СОЛОНГО 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөлтэй танилцлаа

УИХ-ын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан, Г.Очирбат, Г.Хосбаяр нар нийслэлд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн барилга угсралтын  ажилтай танилцах хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн ажлын явцтай танилцлаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны холбогдох албаныхан, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тамир, Бүтээмжийн менежер Б.Зундуй болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөллүүд оролцов.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 17.19 га газарт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн 5002 айлын 66 блок орон сууцны хороолол юм.

Төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Колон глобал” корпораци, менежментийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Samoo” түншлэлийн гишүүн “Мүүён Си Эм” төлөөний газар үзүүлж байгаа бол захиалагчийн хяналтыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хэрэгжүүлж байна.

Барилга угсралтын ажил 2024 оны 03 дугаар сард эхэлсэн бөгөөд нийт 41 сарын хугацаанд үргэлжилж, 2027 онд дуусна. Эхний ээлжийн 980 айлын 13 блок барилгыг 2025 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн төслийн хүрээнд 960 хүүхдийн сургуулийг улсын төсвийн хөрөнгөөр төсөл дуусах хугацаанд ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.