Уншиж байна...
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтээр Сонгуулийн ерөнхий хороо тэргүүлжээ

Сонгуулийн ерөнхий хороо Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2024 онд хэрэгжүүлсэн байдлаар Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын үнэлгээний эрэмбээр тэргүүлжээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлж, санал, дүгнэлтээ Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар заасан. Энэ дагуу хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, нэгдсэн дүнг гаргасан байна.

Нам, эвсэл, нэр дэвшигчдийн санхүүгийн тайланг нээлттэй, ил тод мэдээлэх, сонгуульд зарцуулах зардлыг бууруулах, зардлын тайлангаа гаргаж өгөөгүй нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүлээлгэх хариуцлага тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдүүлэх, хэрэгжүүлэх, энэ талаар олон нийтийг мэдээллээр хангах зэрэг зорилтын хэрэгжилтийг бүрэн хангасан гэж үзжээ. Түүнчлэн иргэдийн оролцоо, хяналт, хариуцлагыг сайжруулах, олон нийтэд нээлттэй, ил тод байхаар заасан мэдээллийг тухай бүр цахим системд байршуулах, сонгогчдын боловсрол, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг зорилтын хэрэгжилтийг хангалттай гэж дүгнэсэн байна. Гадаад улсад байгаа сонгогчдын сонгох эрхийг хангах болон залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээрх хөтөлбөрт тусгасан төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангасан гэж үнэлсэн аж. Тодруулбал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан 6 зорилгын хүрээнд 20 зорилтын хэрэгжилтийг 92 хувиар хангасан гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2030 он хүртэл хэрэгжинэ.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.