Уншиж байна...
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, Монгол Улс, НҮБ-ын өргөн хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг нотлов.

НҮБ-ын Суурин зохицуулагч Ван Хиердэн Монгол Улс үзэсгэлэнт байгальтай, баялаг түүхтэй, амар амгалан, даян дэлхийд энхийг сахиулах, хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлд манлайлал үзүүлэн ажиллаж буй улс болохыг тэмдэглэж, НҮБ-ын Суурин зохицуулагчийн хувиар томилогдон ажиллахад хамгийн таатай орнуудын нэг хэмээн онцоллоо.

Монгол Улс дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх, тухайлбал байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэж, 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар болсонд баяр хүргэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг НҮБ дэмжин ажиллана гэдгийг хэллээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын тогтвортой хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, зорилтыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулан эрчимжүүлэх боломжуудын талаар ярилцаж, бүхий л түвшинд идэвхтэй хамтран ажиллахаар ярилцлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.