Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
НИТХ: Энэ онд нийслэлийн ойн 208 га талбайд цэвэрлэгээ хийгдэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар 2025 оны нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин танилцуулав. Энэ онд цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээгээр  208 га ой дахь хатсан мод, унанги, гишүү мөчрийг цэвэрлэн 60 шоометр  хэрэглээний мод, 4400 шоометр түлээний модыг бэлтгэн иргэдийн түлшний  хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Засгийн газрын  2020 оны 184 дүгээр тогтоолоор батлагдсан Ойгоос бэлтгэж ашиглах 1 шоо метр  түлээнд ногдуулах төлбөрийн хэмжээ  5920 төгрөг, хэрэглээний модонд ногдуулах төлбөрийн хэмжээ  17102 төгрөг байна. Тэгвэл энэ жил ойгоос түлшний мод бэлтгэсний төлбөрийн орлого 27.1 сая төгрөгийг бүрдүүлж нийслэлийн төсөвт оруулахаар төлөвлөжээ. Ойн цэвэрлэгээг хийснээр экологийн төлөв байдал сайжирч түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлнэ гэдгийг албаныхан онцлов.

ИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа “Ойн цэвэрлэгээний асуудал төсөвтэй юу. Хотын тодорхой бүсүүдийн ой их шингэрсэн. Нийт хэчнээн га ой цэвэрлэсэн, хэдэн тонн хатсан мод цэвэрлэсэн тоо хэмжээ байна уу. Цэвэрлэх нэрээр залуу мод хулгайлж огтлоод байгаатай яаж тэмцэн байна” гэдгийг тодруулав. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Өлзий “Ойн цэвэрлэгээтэй холбоотой асуудал төсөвгүй хийгдэж байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсны дагуу тухайн ой бүст мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулах зарчмаар цэвэрлэгээ хийгддэг. Залуу мод огтлох асуудал нь эрүүгийн гэмт хэрэг учир байгаль хамгаалагч хяналт тавиад экологийн цагдаагийн албанаас хариуцлага тооцоод явдаг” гэсэн хариулт өглөө.

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө “Ирэх долоо хоногт Түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз олгож эхлэх гэж байна. Үндсэндээ долоон жилийн дараа дахин түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензийг олгох гэж байна. Гол нь цахимаар өгөх гэж байна. Энэ бол том алдаа. Хуучин Ашигт малтмалын газар дээр хайгуулын лицензийг ингэж өгсөн. Гэхдээ хоёрхон секундийн дотор лицензийн тусгай зөвшөөрөл дууссан буюу хэдэн хакер залуучууд суулгачхаад мэдээлэлд ойр дарга нар авсан байдаг. Тэгэхээр түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвлөл гэж яагаад байхгүй байна. Бүтээн байгуулалт явагдаж байгаа энэ үед цахимаар явуулах нь хэр оновчтой вэ” гэсэн асуулт тавив.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Энэ удаа зөвхөн материалыг цахимаар хүлээж авна. Зөвхөн хайгуулын зөвшөөрлийг өгнө. Үүний дараа Зөвлөлөөр хэлэлцэж, Хөнгөн үйлдвэрийн яам руу шилжинэ. Тиймээс бүх компаниудад шат шатны хяналт тавигдаад явна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.