Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Т.Доржханд: Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлоод, хариуцлагаа үүрээд явах нь улстөрчийн үүрэг

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Ардын намын шийдвэрээр засаг төр өөрчлөгдөөд байж болохгүй. Орлогоо нотлоод, үгүй бол хариуцлагаа үүрээд явах нь аль ч улстөрчийн үүрэг. Энэ нь хамтарсан Засгийн газрын асуудал биш гэдгийг хэлэв. 

ХҮН намын дарга Т.Доржханд: Хамтарсан Засгийн газар маш сайн ажилласан. Засгийн газрын бүх сайдууд сайн ажиллаа. Тухайлбал, Эрчим хүчний реформ хийж чадлаа. 2028-2030 он гэхэд Эрчим хүчний бие даасан, хараат бус болох боломжтой болсон. Гэтэл нэг намын бага хурлаар дүгнэж гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаад харамсаж байна. Монгол Улс парламентын засаглалтай улс. Ардын намын шийдвэрээр засаг төр өөрчлөгдөөд байж болохгүй. Үндсэн хуулийн дагуу УИХ асуудлаа шийдээд явах нь зөв. Монгол Улс ардчилсан улс. Ерөнхий сайд өөрөө бүлгүүдэд танилцуулга хийх хэрэгтэй.

Би өмнө нь хэлж байсан. Дахиад хэлье.  Орлогоо нотлох нь зөв, залуус жагсаал хийж байгаа нь ч зөв. Гэтэл орлогоо нотлох ёстой асуудлыг хамтарсан Засгийн газрын асуудал болгоод, МАН-ын бага хурлаар хэлэлцээд явж байгаа нь буруу. Бид улс эх орныхоо эрх ашгийг эхлээд  харж байгаа юу гэдэг шаардлагаа МАН-д тавьж байгаа. ХҮН яаж ч шүүмжлүүлж болно. Бидэнд Монгол Улсын эрх ашиг үргэлж нэгдүгээрт.

Орлогоо нотлоод, үгүй бол хариуцлагаа үүрээд явах нь аль ч улстөрчийн үүрэг. Л.Оюун-Эрдэнэ ч бас орлогоо нотолж чадахгүй бол ажлаа өгөөд явах ёстой. Энэ нь хамтарсан Засгийн газрын асуудал биш шүү дээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.