Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй"

Энхтайваны өргөн чөлөөний авто замыг 2007 оноос засаж, шинэчлээгүй. Иймээс энэ онд хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Ингэхдээ полимер битум материалыг ашиглаж буй. Учир нь хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн автобусны буудал, гэрлэн дохионы ойролцоо уулзвар хэсгүүдэд дугуйн мөрний ховил тогтмол үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй гэдгийг НЗХГ-ын дарга Б.Одбаяр хэллээ. 

Энэ талаар тэрбээр “Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг шинэчилнэ. Хотын гол гудамж авто замуудад полимер битум материалыг ашиглах юм. Агаарын температур 20-30 хэмд хүрэхэд асфальт хучилттай зам 40-50 хэм хүртэл халдаг. Энэ үед хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн авто зам дээр дугуйн мөрний ховил үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй. Ингэснээр авто замын чанар дээшилж, насжилт уртасна” гэлээ.

Мөн гол гудамж, замыг шинэчлэхдээ суурь хүчитгэх, суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар хийж байна. Харин полимер битум материалтай өнгө хучилтын ажлыг өдрийн цагаар хийхээс өөр аргагүй. Учир нь шөнийн цагаар агаарын температур унадаг тул полимер битум материал нягт авахгүй байх эрсдэлтэй. Иймээс аль болох амралтын өдрүүдэд өнгө хучилтын ажлыг хийж байгааг тэрбээр онцоллоо. Түүнчлэн гол гудамж, авто замуудыг долдугаар сарын 5-наас өмнө шинэчилж дуусгах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.