Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Барилгын тусгай зөвшөөрлийн нэгдсэн системтэй болно

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг зургадугаар сарын 10-аас эхлэн license.mn системээс авах боломжтой боллоо.

Үүнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл багтаж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гаргасан билээ. ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан системийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөв.

Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn нь тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг цахимаар шийдэх олон давуу талтай. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага цахимаар гэрээ байгуулж, эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүй болно. QR code бүхий нууцлалтай цахим гэрчилгээг ч авах боломжтой. Инженер техникийн ажилтны шилжилт тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрөө хасдаг болсон нь компанийн хариуцлагыг дээшлүүлж байна. Зөвшөөрөл олгох үйл явц ил тод нээлттэй болж, иргэд, байгууллагууд хяналт тавих боломжтой болох юм. Бүх материалыг онлайнаар бүрдүүлж илгээх болсноор дугаарлалт, цаас, бичиг баримт, хэвлэмэл материал, ажилчдын илүү цаг гэх мэт нэмэлт зардал багасахаас гадна шийдвэр гаргах хугацаа ч тодорхой, хурдан болж, хүсэлт өгсөн, шийдсэн төлөв, шат бүрийг иргэн өөрөө хянах боломжтой. Цахим системээс ажлын цаг харгалзахгүй хүссэн цагтаа үйлчилгээ авах давуу талтай.

Ингэснээр зөвшөөрөлтэй бүх компанийн мэдээлэл нэг дор төвлөрч, төрийн байгууллагаас хяналт, шинжилгээ хийхэд хялбар, үр дүнтэй болно. Тусгай зөвшөөрөл олгоход хүний оролцоог багасгаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйлчилгээ үзүүлэх юм. Шийдвэр гаргах, хянах явцыг бүртгэж үлдэх тул хүнд суртал багасаж, төрийн үйлчилгээний тоо, чанар хүртээмжийг нэмж, ил тод, нээлттэй байдал сайжирна. Эрсдэлтэй байгууллагуудыг эрэмбэлэх, анхаарал хандуулах боломж ч бүрдэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.