Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"МИАТ" ТӨХК ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна

Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК

Ажиллах нэгж: АГААРЫН ХӨЛГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ХАРЬЯА АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИКИЙН ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

Ажлын байрны нэр: АГУУЛАХЫН НЯРАВ /ДАГАЛДАН/-2 орон тоо

Ажлын байрны зорилго, үүрэг: “МИАТ” ТӨХК-д ашиглагдаж буй агуулахын багаж, тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдал, эд ангийн ашиглалтын хугацаа стандартын дагуу өдөр тутам шалгах, хадгалах агаарын хөлгүүдэд техник үйлчилгээний үед шаардагдах багаж, тоног төхөөрөмжүүдээр хангалт хийж, өдөр тутмын ажилд хэрэглэгдэж буй зарцуулалтыг бүртгэн тайлан гарган ажиллахад оршино.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Санхүүгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх;
  • Англи хэлний TOEIC-ийн 350 буюу түүнээс дээш оноотой, эсхүл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноотой байх;
  • Тогтвор суурьшилтай ажиллах, сурч хөгжих хүсэлтэй;
  • Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй байх;

Ур чадвар:

  • Компьютерын хэрэглээний программын зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах, харилцааны соёлтой, цаг баримтлах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвартай байх;
  • Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх.

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх; https://www.miat.com/download/miat-anket.pdf /татаж авах/
  • Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа байж болно/;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia-ийн лавлагаа/;
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн ажилд орохыг хүссэн өргөдөл.

Материал хүлээн авах:

Материалыг 2025 оны 05-р сарын 28-ны өдрөөс 2025 оны 06-р сарын 06-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

Материалыг хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа-45, “МИАТ” ТӨХК-ийн төв байр, 105 тоот.

Холбоо барих утас: 7070-0044

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.