Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Худалдан авалтын баримтын цаасан дахь химийн нэгдлүүдийн хорт нөлөө

Бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг дэлгүүрийн баримт, мөнгөн дэвсгэрт зэргийн үйлдвэрлэлд дулааны цаас (thermal paper)-ыг ашигладаг. Энэ төрлийн цаасанд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болох бисфенол А (BPA) гэх химийн бодис агуулагддаг. BPA нь эстроген дааврын адил үйлчлэл үзүүлдэг синтетик нэгдэл бөгөөд дотоод шүүрлийн тогтолцоонд нөлөөлж, дааврын тэнцвэрийг алдагдуулах, нөхөн үржихүй, мэдрэл, бодисын солилцооны тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг олон улсын судалгаанууд баталжээ. 

BPA гэж юу вэ? 

Бисфенол А (BPA, C₁₅H₁₆O₂) нь 1960-аад оноос эхлэн хуванцар болон дулааны цаасны үйлдвэрлэлд өргөн хэрэглэгдэж ирсэн химийн нэгдэл юм. Дулааны цаасны хэвлэлийн явцад принтерийн халуунд идэвхжиж, будагч бодистой урвалд орсноор текст, дүрсийг хурдан, тод, зардал багатайгаар хэвлэн гаргах боломжийг бүрдүүлдэг. Гэвч энэхүү нэгдэл нь хүний биед шингэх тохиолдолд дааврын зохицуулгын системд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

 BPA-г орлох Бисфенол S (BPS), Pergafast 201, мочевинд суурьтай бусад бодисууд байдаг хэдий ч өртөг өндөр тул хөгжиж буй орнууд, тэр дундаа үйлдвэрлэгч бус манай оронд өргөн нэвтрээгүй хэвээр байна.

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Хүний бие нь арьс, залгиур, амьсгалаар BPA-ийг шингээдэг ба нэгэнт шингэсэн BPA нь дараах сөрөг нөлөөллүүдийг үүсгэнэ.

  • Дааврын тэнцвэрт нөлөөлж, нөхөн үржихүйн асуудал үүсгэдэг.
  • Жирэмсэн эхийн ураг, бага насны хүүхдийн хөгжил, тэр дундаа зан үйлийн өөрчлөлт, хэвийн өсөлтөд нөлөөлдөг.
  • Дархлааны тогтолцоонд нөлөөлнө.
  • Таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, зарим төрлийн хорт хавдар зэрэг архаг өвчнүүдтэй хамааралтай гэж үзэх нь бий.

Судалгаагаар ердөө 5 секунд баримтын цаас барихад арьсаар дамжин тодорхой хэмжээний BPA биед шингэдэг нь тогтоогдсон. Мөн гар ариутгагч болон тос хэрэглэсний дараа баримтын цаас барихад бодисын шингээлт мэдэгдэхүйц нэмэгддэг байна. 

Манай улсад бүх салбарын худалдааны төв, супермаркет, банк, эмийн сан, шатахуун түгээх станц зэрэг газруудад дулааны цаасыг өргөн хэрэглэж байгаа боловч энэ төрлийн баримт BPA эсвэл BPS агуулж байгаа эсэхийг шалгах ямар нэг зохицуулалт байхгүй байна. Иймээс дэлгүүрийн худалдагч, кассчин, банкны ажилтан зэрэг өдөр бүр олон зуун баримттай харьцдаг хүмүүс хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Хэрэв та өдөр тутамдаа, удаан хугацаагаар баримтын цаастай харьцан ажилладаг бол дараах зөвлөмжийг дагаарай. Үүнд:

  • Баримтын цаастай харьцах үедээ бээлий өмсөж хэвших;
  • Гар ариутгагч, гарын тос зэрэг нэвчилтийг дэмждэг бүтээгдэхүүн хэрэглэсэн бол баримтын цаасанд хүрэхгүй байх;
  • Ажлын дараа гараа савантай усаар сайтар угаах;
  • Ажлын байрны агааржуулалтыг сайжруулж, цонх салхивч нээх, агаар шүүгч ашиглах.

Өдөр тутамдаа хэрхэн сэргийлэх вэ?

  • Боломжтой бол цахим баримт сонгож, хэвлэмэл баримтаас татгалзах;
  • Хэрэгцээгүй баримтыг даруй устгах, удаан хадгалахгүй байх;
  • Баримтын цаас, мөнгөн дэвсгэртийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах;
  • Хооллохоос өмнө, гаднаас орж ирээд гараа заавал угааж хэвшээрэй. 

Эх сурвалж: НЭМҮТ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.