Уншиж байна...
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан “Баян өлзийт зам” ХХК-ийг хар жагсаалтад орууллаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 5 дугаар хороо, Хүүхэд залуучуудын театр дагуух 1.6 км зам барих ажлыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Баян өлзийт зам” ХХК шалгарсан. Тодруулбал, СХД-ийн худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалт хийж, гүйцэтгэгчээр “Баян өлзийт зам” ХХК шалгарч 2020 оны долдугаар сард гэрээ байгуулсан юм.

Мөн өнөөдрийг хүртэл газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй, трасст өртсөн айлуудтай зөвшилцөж, сонсох ажиллагаа явуулж байна.

Гэвч гүйцэтгэгч компани газар чөлөөлөлт дуусаагүй, цахилгааны шон шилжүүлэх зэрэг ажлууд бүрэн хийгээгүй хэсэгт хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр стандарт, нормыг зөрчиж, дур мэдэн ажлаа эхлүүлсэн байна. Иймээс авто замын хэсэгт байсан цахилгааны шонг өнгөрсөн шөнө зөөж, зорчих хэсгийг хэвийн болголоо. Мөн гүйцэтгэгч байгууллагыг хар жагсаалтад оруулж, холбогдох хуулийн хариуцлага тооцно гэдгийг НЗХГ-аас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.