Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хошууч генерал Гүрийн Рагчаагийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болов

Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцох эхлэлийг тавьсан Энхийг сахиулагчдын “загалмайлсан эцэг” төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал агсан Гүрийн Рагчаагийн гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний гэрэлт хөшөөнд цэцэг өргөх ёслол Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энэ сарын 28-нд болж өндөрлөлөө.

No photo description available.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд “Гүрийн Рагчаа сан”-ийн тэргүүн ноён Р.Эрдэнэбилэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, ҮАБЗ-н шинжээч, дэслэгч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, бригадын генерал С.Баяр-Очир, бэлтгэл хурандаа Ц.Буянжаргал болон Г.Рагчаа агсны гэр бүл, төрөл төрөгсөд оролцлоо.

Ёслолын үеэр хошууч генерал Г.Рагчаагийн эх орондоо үзүүлсэн гавьяа зүтгэлийг дурсан, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлд оруулсан үнэтэй хувь нэмрийг онцлон, дурсамж хуваалцлаа.

Түүнчлэн “Гүрийн Рагчаа сан”-ийн үйл ажиллагаа, залуу үеийг эх оронч үзэл, цэргийн нэр төрийг дээдлэх үзэлд төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулсан юм.

Хошууч генерал Г.Рагчаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг орчин үеийн хөгжлийн шатанд хүргэх үйлсийг манлайлан чиглүүлж, энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс оролцох бодлогын үндэс суурийг тавьсан төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм. Тэрээр орчин цагийн Монгол цэргийг олон улсын тавцанд таниулсан, түүхэнд тэмдэглэгдэх эрхэм хүн юм.

Түүний энхийн үйлсэд үнэнч зүтгэл, стратегийн алсын хараа өнөөдрийн энхийг сахиулагчдын үйл хэрэгт үлэмж нөлөө үзүүлсэн билээ.

Түүний дурсгалыг хүндэтгэх энэхүү ёслол нь эх оронч үзэл, энхийн үйлсэд зориулсан үнэнч сэтгэлийг залуу үеийнхэнд өвлүүлэх, энхийг сахиулагчдын үйл хэргийг алдаршуулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм.

May be an image of 14 people

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.