Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа

Нийслэлд  хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг болох Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ. Ингэснээр Сэлбэ дэд төв нь анхны жишиг “20 минутын хот” болох шав тавигдаж байгаа юм.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 158 га талбайд Сэлбэ дэд төвийн төслийг хэрэгжүүлж байна. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах бөгөөд нийт 158 га талбайд 10 мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 1700 айлын газрыг чөлөөлж, нөхөн олговрыг шийдвэрлэжээ. Газар чөлөөлөх ажлыг хийхдээ иргэдээс санал асуулга авсан бөгөөд нийт иргэдийн 96.5 хувь нь дэмжиж, Сэлбэ дэд төв төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон байна. Сэлбэ дэд төвд 20 минутын хот төлөвлөлтийг анхлан бодитоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нийт 10 мянган айлын цогцолбор хороолол дунд 2880 хүүхдийн хүчин чадалтай 960 хүүхдийн 3 сургууль, нийт ,200 хүүхдийн хүчин чадалтай 240 хүүхдийн 5 цэцэрлэг барихаар тусгаад байна. Мөн ногоон байгууламжийн нийт талбай 57.7 га байхаар зураглажээ. Төсөл хэрэгжсэнээр хүн амын хэт төвлөрлийг сааруулж, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх аж.

Төсөл хэрэгжсэнээр 10.000 айл орон сууц баригдан, энэ хэрээр буюу 10.000 яндан буурна гэж үзэж байгаа юм. Бүтээн байгуулалтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан, холбоо, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тохижилт ногоон байгууламжийн ажлууд хийгдээд байгаа юм. Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллуудын цэвэр усны шугамыг анх удаа зэс хоолойгоор угсрах, дээвэрт нарны эрчим хүчний хавтан байрлуулахаар төлөвлөжээ. Товчхондоо сэргээгдэх эрчим хүчээр орцны гэрэл, лифт, гарааш зэрэг нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны хэрэглээг шийдэхээр төлөвлөсөн байна. Мөн Сэлбэ гол дээр хөв цөөрөм байгуулж үерийн усны тохируулга хийж хөв цөөрөмтэйгөө уялдуулж усны хаялга, борооны ус зайлуулах шугам, шуудууг нь угсрах байна.    

Энэхүү барилга угсралтын шав тавих нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “УИХ-аар Нийслэлийн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай анхдагч хуулийг батлуулсан. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө мөнгө босгох эрх зүйн орчноо бэхжүүлсэн. Улмаар газар чөлөөлөх ажлыг эхлүүлж, олон улсын зах зээлээс бонд босгож, санхүүгийн эх үүсвэрийг шийдсэн. Сэлбийн бүтээн байгуулалт III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны том бүтээн байгуулалт болно. Өөрөөр хэлбэл нийтдээ 13 мянган айлын үйлчилгээтэй орон сууцны цогц төсөл болох юм. Бид энэ ажлыг 24 сарын хугацаанд барьж, гэр хорооллын агаар, хөрсний бохирдлоос ангижруулах зорилт тавьсан” хэмээн онцлон хэллээ.

May be an image of 1 person and text

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.